Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөх амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилж, замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсан билээ. Тус шийдвэрийн дагуу өнөөдөр буюу ням гариг улсын дугаар нь сонгдгой тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно.
Энэ журам ирэх долоо хоног мөн үйлчилнэ.
Харин
авто зам засвар,
хот тохижилт,
шугам сүлжээ,
зөөврийн ус хангамж,
дипломат байгууллагын автомашин
зочид төлөөлөгчдийн цуваа,
нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл,
стандартын шаардлага хангасан такси,
ажилчдын автобус,
таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл,
тусгай, дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил, үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд энэхүү хязгаарлалт хамаарахгүй юм.