2017 оны 08 дугаар сарын 21-нээс 08 дугаар сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
21-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зарим газраар, 24-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно.
Салхи ихэнх хугацаанд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.