Нийтийн тээврийн төлбөрийн систем цахим хэлбэрт шилжсэнээс хойш 1 сая 271 мянга 47 карт борлуулагджээ. Үүнээс энэ сарын 1-ний байдлаар ашиглах боломжтой картын тоо 1 сая 47 мянга 215 байгаа аж.
Судалгаагаар ажлын өдөр нийтийн тээврийн хэрэгслээр 318 мянга 958 зорчигч 759 мянга 921 удаа зорчдог бол амралтын өдөр 201 мянга 17 зорчигч 442 мянга 651 удаа зорчиж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд U money карт цэнэглэх, борлуулах 492 гэрээт цэг, Нийслэлийн нэгдсэн худалдааны төвүүдэд болон өөрийн байран дээр 4 хэрэглэгчийн төв ажиллаж байгаа ч зарим байршилд нэмж карт цэнэглэх цэг байгуулахаар ажиллаж байгаа аж.