Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд могойд хатгуулан гэмтсэн иргэн эмчлэгдэж байгаад нас барлаа гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад энэ сарын 18-ны өдөр иржээ.
Дуудлагын дагуу шалгахад Төв аймгийн Бүрэн сумын харъяат 53 настай эрэгтэй М нь могойд хатгуулан гэмтэж, эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан байна. Уг хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.
Намрын улиралд иргэд живс түүхээр ой модонд их явдаг. Тиймээс иргэд Могойд хатгуулах аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (1)