зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

3 жил хүлээгдсэн БЗД-ийн 14 дүгээр сургуулийн байр шинэ хичээлийн жилд ашиглалтад орно

2017-8-22
0
ЖИРГЭХ

Шинэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 10 сургууль, 13 цэцэрлэг ашиглалтад орно. 12 цэцэрлэгийн барилгын ажил дууссан бөгөөд 9 дүгээр сарын нэгнээс өмнө ашиглалтад орох бол 5 сургууль 9 дүгээр сарын 1-нээс өмнө, үлдсэн 5 сургууль 10 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 15-ны дотор ашиглалтад орох юм. Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан баг хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил болон сургууль, цэцэрлэгийн барилгын ажил, засварын явцтай танилцлаа.

 

 

Ерөнхий боловсролын ердийн сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах орчин бүрдүүлж байна

 

Хотын дарга эхлээд Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургууль дээр очиж танилцлаа. Энэ жил нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургууль гэсэн ерөнхий боловсролын 3 сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах орчныг бий болгон, тохижилтын ажил хийж байна.  Нийслэлийн төсвөөс 3 сургууль тус бүр 100 сая төгрөгийн тохижилтын ажил хийгдэж, 9 дүгээр сарын 1-ний өмнө бэлэн болохоор төлөвлөж байна.

 

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хэлэхдээ “Одоо тохижуулж байгаа 3 сургуулийг эс тооцвол хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах орчин бүрдүүлсэн ердийн сургууль байхгүй. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт энэ талаар тусгаж, энэ оны нийслэлийн төсөвт 300 сая төгрөг тусгасан. 16 дугаар сургуулийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй 17 хүүхэд бий. Үүнээс гадна энэ хавийн сургуульд суралцдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энэ сургуульд суралцах боломжтой болж байна.” гэсэн юм.

 

16 дугаар сургуулийн үүдний довжоог сунгаж, налуу болгон, тэргэнцэртэй хүүхэд орох боломж бий болсон байна. Мөн хаалгыг томосгож, ариун цэврийн өрөөнүүдийг тэргэнцэртэй хүүхэд ашиглаж болохоор тохижуулж, сургуульд хүүхэд хөгжлийн өрөөг шинээр бий болгосон зэрэг тохижилтыг хийжээ.

 

3 жил хүлээгдсэн БЗД-ийн 14 дүгээр сургуулийн байр шинэ хичээлийн жилд ашиглалтад орно

 

Баянзүрх дүүргийн 13 хорооны нутаг дэвсгэрт байрлах 14-р сургууль 2013 онд бие засах өрөөнүүдээсээ эхлэн нурснаар тус сургуульд сургалт явуулах боломжгүй болж багш, сурагчдаа дөрвөн сургууль руу тараан, өнөөг хүртэл хүндхэн нөхцөл байдалтай хичээллэж байсан юм. Бага болон 3-5 дугаар ангиуд “Шавь” цогцолбор сургуульд, 6, 7, 9-12 дугаар ангиуд 92 дугаар сургуульд, 8 дугаар анги нь 53 дугаар сургуульд хичээллэж байсан билээ. Харин тус сургуулийн 1500 хүүхдийн хүчин чадалтай шинэ байрны барилгын ажил өнгөрсөн оны 8 дугаар сард эхэлсэн. Өнөөдөр хотын дарга барилгын ажлын явцтай танилцлаа. Барилгын гүйцэтгэгч компанийн зүгээс танилцуулснаар өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажил 90 хувьтай байна. 9 дүгээр сарын 10 гэхэд үйл ажиллагаа явуулж эхлэхээр төлөвлөжээ.

 

14 дүгээр сургуулийн өөрийн байр ашиглалтад орсноор “Шавь” цогцолбор сургууль 3 ээлжээс гарч, 92, 53 дугаар сургуулийн ачаалал буурах юм.

 

Хотын дарга хэлэхдээ “Энэ жил концессын гэрээгээр 20 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил хийгдэнэ. Улсын төсөв, нийслэлийн төсвөөр 10 сургууль зэргээр сургуулиуд баригдана. 14 дүгээр сургуулийн хувьд ирэх сарын 10 гэхэд хичээлийг нь эхлүүлэх үүрэг даалгавар өглөө. Сурагчид 9 дүгээр сарын 1-нд бусад сургууль дээр хичээллэхгүйгээр эхний улирлын амралтаа нөхөх байдлаар хичээл явуулах нь зүйтэй гэж үзлээ. Одоо дотор, гадна тохижилтын ажил нь дуусвал хичээллэх боломжтой болсон байна.” гэлээ.

 

Тусгай сургууль төвлөрсөн дулаанд холбогдов

 

Хан-Уул дүүргийн 63 дугаар тусгай сургуульд ХУД-ийн болон Төв аймгиас оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ирж суралцдаг. Энэ хичээлийн жилд 240 хүүхэд суралцана. 1975 онд байгуулагдсан цагаасаа хойш уурын зуухаар дулаанаа шийддэг байсан тус сургууль энэ жил төвлөрсөн дулаанд холбогдлоо.

 

Ингэснээр хүүхдүүд суралцах ая тухтай орчин бүрдэж, агаарын бохирдлыг бууруулахад ч ач холбогдолтой гэж үзэж байгаагаа тус сургуулийн захирал С.Эрдэнэбаатар хэллээ. Нийслэлийн Засаг дарга С.Батболд 63 дугаар сургууль дээр ажиллах үеэрээ “Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд бид эхний ээлжинд төвлөрсөн шугамд холбох боломжтой сургууль, цэцэрлэгийг түүхий нүүрс түлдэг зуухнаас салгаж, төвлөрсөн шугамд холбож байна. Энэ жил 40 орчим байгууллагыг төвлөрсөн дулаанд холбох болон цахилгаан халаагуурт шилжүүлэхээр төлөвлөж байна.” хэмээв.

 

2020 он гэхэд сургуулиуд 2 ээлжинд шилжиж, хороо бүр цэцэрлэгтэй болно

 

Энэ хичээлийн жилд 28 сургуулийн 10 мянга орчим сурагч 3 ээлжээр хичээллэнэ. Нийт 8 сургууль 3 ээлжээс гарсан бол 5 сургууль 3 ээлжид шилжсэн байна. Нийслэлийн удирдлагуудын зүгээс 2020 он гэхэд сургуулиудыг 2 ээлжинд шилжүүлж, хороо бүрийг цэцэрлэгтэй болгохоор төлөвлөж байгаа юм.

 

Өнгөрсөн хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн нийт 623 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, цэцэрлэгт хамрагдалт 72 хувь байсан бол 2017-2018 оны хичээлийн жилд нийт 672 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, хамран сургалт 77.6 хувьд хүрч, өнгөрсөн хичээлийн жилээс 5.6 хувиар өснө.

 

Хотын даргаар ахлуулсан баг Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах 244 дүгээр цэцэрлэгийн барилгын ажил болон 188 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажилтай танилцлаа. 244 дүгээр цэцэрлэгийн барилгыг нийт 1.1 тэрбум төгрөгийн өртгөөр барьж, барилгын ажил 100 хувь дууссан байна. 100 ортой тус цэцэрлэг 9 дүгээр сарын 1-нд хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн болжээ.

 

Харин 188 дугаар цэцэрлэгийн хувьд 150 ороор хүчин чадлаа өргөтгөсөн байна. Өргөтгөлийн барилгын ажил 100 хувь дуусчээ. СХД-ийн 22 дугаар хороо цэцэрлэгийн насны 2223 хүүхэдтэй. Ийнхүү 244 дүгээр цэцэрлэг болон 188 дугаар цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсноор цэцэрлэгийн хүчин чадал 250 ороор нэмэгдэж байгааг хотын даргад танилцууллаа.

 

Цэцэрлэгийн цахим бүртгэл 7 дугаар сарын 25-наас 8 дугаар сарын 25 хүртэл явагдана. Харин бүртгүүлсэн хүүхдүүдээс санамсаргүй түүврийн аргаар элсүүлэх буюу цахим элсэлт 8 дугаар сарын 25-нд явагдах юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргүн (27.123.214.106)
    Дарга нарын бус сургуулийнхаа зургийг тавиач хө
    2017 оны 08 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    8 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    21 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    29 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    37 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    41 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    42 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    43 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    2 цаг 5 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    3 цаг 27 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    3 цаг 31 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    4 цаг 15 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    6 цаг 3 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    6 цаг 13 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 37 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    6 цаг 41 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    6 цаг 49 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    6 цаг 54 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    6 цаг 56 мин
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    7 цаг 23 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    18 цаг 9 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК