зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Энхбаяр: Надад ямар нэгэн албан тушаал, эрх мэдэл сонин биш байна

2017-8-23
0
ЖИРГЭХ

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах санал гаргаад байгаа билээ. Тэдгээр гишүүдийн нэг нь Ж.Энхбаяр. Тэрбээр энэ асуудлаар дараах байр суурийг илэрхийллээ.

 

 

- Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг яагаад огцрох ёстой гэж үзэж байна вэ?


- Олон улсаас авсан зээл тусламжинд маш ноцтой шамшигдуулалт бий болсон. Нэг жилийн хугацаанд энэ асуудалтай холбоотой нэг ч хариуцлага тооцсонгүй. УИХ, ажлын хэсгүүд ажиллаж, бүхий л талын мэдээллийг өгсөн ч өнөөдрийг хүртэл хэвээрээ байна. Эрдэнэтийн асуудлыг энд дурдаж болно. Одоо цэцэрлэг, сургууль эхлэх гэж байна. Гэтэл олон мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсрол авч чадахгүй гэртээ байна. Сургууль гурван ээлж хичээллэсэн хэвээр байна. Гэтэл Засгийн газрын гишүүд хувийнхаа компани руу зам тавьдаг, эрчим хүч татдаг. 800 гаруй тэрбум төгрөгийг концевци нэрээр Засгийн газар дотроо хувааж зарцуулж байгаатай эвлэрч чадашгүй нь. Ард түмний амьдрал хүнд хэвээрээ байхад яахаараа Монгол улс барьцаанд тавьж авсан зээл хөрөнгүүдийг хувийн компанидаа зарцуулдаг юм бэ.

 

Нөгөө талаар “60 тэрбум”-ын хэрэг гэж Монгол төрийг худалдсан шившигт явдал боллоо. Хэрвээ монголчууд төрөө мөнгөөр худалддаг болчихвол иргэдийн төрд итгэдэг тэр үнэт зүйл нуран унана. Ард түмэн өөр хаашаа хандах вэ. Итгэж байсан, 65 суудал өгсөн Ардын нам нь  төрийн албыг мөнгөөр үнэлэнэ гэдэг бол туйлын ноцтой, Монгол Улсын үндэсний язгуур эрх ашгаас урвасан, монголын төрт ёсыг худалдсан, төрийн эсрэг үйлдсэн ноцтой гэмт хэрэг гэж үзэж байна.

 

Тиймээс ийм гэмт хэргээс улс төрөө цэвэрлэх цаг нь болсон. Үүнийг Ардын нам л хийхгүй юм бол өөр хийх улс төрийн хүчингүй. УИХ-ын 30 гишүүн  гарын үсэг зурна гэдэг асар том хүч бий болж байна гэсэн үг. Цаана нь 10 гаруй гишүүд дэмжихээ илэрхийлж байна. Одоо л бид авлигажсан нийгмийг тас цохиж эрүүлжүүлж авахгүй бол бид ероолгүй, нийгэм, эдийн засгийн хямралт байдал руу жолоодлогогүй унах болно.   

 

- Гарын үсэг зурсан гишүүдийг “Хоёрдугаар ээлжнийхэн хоолондоо орох гэж байна. Сайд болох гэж байна” хэмээн хардацгааж байна. Тухайлбал таныг Батлан хамгаалахын сайд болж магадгүй гэх мэдээлэл байна.


- Би сонгуулийн үеэр сонгогчдодоо нэг амлалт өгсөн. Өнөөдрийг хүртэл тэрхүү амлалтаа биелүүлж явна. Цаашдаа ч байх болно. Энэ юу гэвэл “Би УИХ-ын гишүүнийхээ ажлыг нэр төртэй хийнэ. Олон түмнийхээ төлөө шударга бус зүйлтэй эвлэрэхгүй. Нийгмийн асуудлыг шийдэхийн төлөө ажиллана” гэсэн. Надад ямар нэгэн албан тушаал, эрх мэдэл үнэхээр сонин биш байна. Хамгийн гол нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт үндэслээд байгаа муу муухайг тас цохихгүй бол ноцтой аюул занал бий болоод байна гэдгийг л маш хүчтэй мэдэрч байна. Үүнийг хойш тавьж болохгүй. Нам нь нам шиг, засаг нь засаг шиг, УИХ нь УИХ шиг байх цаг ирсэн.


- Засгийн газрыг огцруулсанаар АН-ын алдааг давтах вий гэсэн болгоомжлол байна уу. Засаг тогтворгүй байснаар эдийн засаг нөлөөлж магадгүй гэх хүмүүс бий. Уг нь танай нам өнгөрсөн хугацаанд хамгийн тогтвортой байдлыг ярьдаг байсан шүү дээ?


- Тогтвортой байдлын төлөө, улс эх орныхоо төлөө энэ ажлыг хийж байна. Амаргүй бөгөөд хатуу ажил. Бид дахин дахин ярилцсан. Гэхдээ бидэнд улс эх орны ашиг гэж амин чухал зүйл бий. Өнөөдөр эдийн засгийнхаа жолоог олон улсын буюу гадны байгууллагад атгуулчихаад, иргэдийнхээ цалин, тэтгэврийг тавих чадваргүй  болчихоод бид эрх мэдэл, албан тушаалыг ашиглаж, хувийн ашиг сонирхолдоо зарцуулж байгаа байдалтай эвлэрч болохгүй. Монгол Улсад шударга ёс байна гэдгийг, албан тушаалтнуудад хариуцлага тооцож чаддаг дэлхий нийтэд харуулах ёстой. УИХ гэдэг чинь ард түмний төлөөлөл шүү дээ. Хэрвээ үүнийг хийж чадахгүй бол дараа нь түмнийхээ нүүрийг яаж харах вэ. Монгол төр цэвэр тунгалаг болвол итгэх итгэл, оруулах хөрөнгө нэмэгдэнэ. Ийм байдалтай Монгол яаж итгэх юм бэ. Муу муухай бүх зүйлээ намын нэрийн ард нууж ирлээ. Түүнийг нь хамгаалж ирлээ. Одоо хангалттай.


- “Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлыг Засгийн газар үүрэх хэрэггүй. Учир нь хангалттай сайн ажиллаж байгаа” гэх мэдэгдлийг зарим сайд нар хийж байна?


- Ард түмэн Засгийн газарт л дүн тавьдаг. Тэд Засаг барьж гэж л биднийг сонгодог. Харин тавьсан дүн нь энэ. Өнөөдөр Ардын намын рейтинг 10 гаруйхан хувь болтлоо уначихаад байна. Жилийн өмнө ард түмнийхээ 60 гаруй хувийн итгэлийг авч байсан нам өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар 10 хүрэхгүй хувийн саналыг авлаа. Үүнээс илүү ямар үр дүн хэрэгтэй юм бэ. Засгийн газрыг сайн ажиллаж байна гэж ямар хүн нь хэлээд байгаа юм. Яахаараа муу муухай бүхнийг хаах ёстой юм бэ. Яагаад Чингис бонд, Самуурай бонд, Хөгжлийн банкны шалгалтын үр дүнг хэлэлцэхгүй байгаа юм. Яагаад Эрдэнэтийн 49 хувийн асуудал шийдэгдэхгүй байгаа юм. Энэ асуудлыг хэрхэн шийдэхийг ард түмэн хүлээгээд байна.


- Танай намын Их хурал удахгүй болох гэж байна. Энэ хурлаараа даргатайгаа хариуцлага тооцоод шинэ дарга нь Засгийн газраа зохицуулах ёстой байсан юм биш үү гэсэн санал хэлээд байгаа?


- Бид цаг алдаж болохгүй. Зарим нэг хууль хяналтын байгууллагууд хууль бус ажиллагаа хийснийг та бүхэн мэдэж байгаа. Хууль, улс төр, эрх мэдэлтнүүдийн орооцолдсон санхүүгийн тодорхой дэмжлэгтэй, зорилготой, монголын ард түмний баялагийг цөөхөн хүрээнд хувааж байгаа, хулгайлж, зарцуулж байгаа явдлыг таслах цаг болсон. Монголын нийгэм арчаагүй байдал  руу нийтээрээ живж байна. Бүгд мэддэг, хэлдэг байж хийж чаддахгүй байна. Тэмцээгүй ард түмэн мөхдөг гэдэг айхтар үг бий. Монголын төр цэвэр, улс төрчид нь шударга байх ёстой. Алийн болгон найр тавьсан, худалдагдсан, цөөнхөд үйлчилсэн, ирээдүйгээ устгасан төртэй байх вэ? Үүнийг хийхгүйгээр бид урагшаа явж чадахгүй.


- Дараагийн Засгийн газар байгуулагдахад таныг Шадар сайд болно гэсэн шуум байна?


- Ахиад хэлье. Ж.Энхбаяр гэдэг хүн ямар ч улс төрийн албан тушаалыг хашиж чадна. Гэхдээ миний үүрэг УИХ дотор бий. Өнгөрсөн жилийн хугацаанд Батлан хамгаалах, үндэсний эрх ашигтай холбоотой долоо, найман багц хуулийн ажлын хэсгийг ахалж ажиллалаа. Одоогийн дараагийн салбарын хуулиуд байна.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
“Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ
С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (51)

  • МАН-ын гишүүн (139.5.218.28)
    Энэ бүх асуудлыг намынхаа дотор шийдчих бүрэн боломжтой. Яриад байгаа зүйлүүдээ хууль хяналтынхнаар шалгуулаад буруутай этгээдүүдэд хариуцлагаа тооц л доо. Та нар өнгөрсөн 4 жилд улсыг зориуд 5 төсөвтэй болгож байгаад АН-ынхны идэж, зувчуулсан олон их наядын хэргийн талаар ганц үг дуугарч тэмцэхгүй байж, хэрэг дээрээ мөнгө босоогүй, хоосон тоо төдий 60 тэрбум гэх үлгэрийг хөөрөгдөж, тагнаж чагнасан гэх хэрэг бараг тодорхой болцон байхад үл тоож, алдаа байгаа бол засчих боломжтой концессийн гэрээг улсад нэг төгрөгийн ч алдагдалгүй дуулиан болгох хэрэг огт байгаагүй. Үнэндээ энэ бол АН-ын сценариар явж байгаа улс төр. Түүнд манай 30 гишүүн өргөх бичиг барьж нэгдсэнийг жирийн гишүүд бид үзэн ядаж байна. Түгжилдэж л байгаа ш дээ. Бид өнгөрсөн сонгуулиудад юуны төлөө гүйж, гуйж зүтгэсийм бэ. Засаг солиод одоогийноос сайн ажиллана гэдэгт огт итгэхгүй байна. Харин ч эдийн засаг буцаад хүндэрч, магадгүй дампуурал зарлах байх, гадаад ертөнцөд итгэлээ алдах байх, шинээр байгуулах гээд байгаа за
    2017 оны 09 сарын 03 | Хариулах
  • zochin (124.158.93.67)
    ter ayursaihan gedeg hun yamar aimaar ulairch bnaa bur said bolohgui gej helj chadahgui bna lee.ajil hiihiin tuld alban tushaal heregtei geed bgaa yum daa Icheesei nud n gululzuud yarij baigaagii nee Said goridson humuus .Ed nar uursduu yu hiisiin gishuun bolchood Oyunerdene Tsogtbaatar nariin heden jil unaj bj garch irsen gishuun nertei manuuhainuud hurdan zailaasai neg l medehed daraagiin songuuli bolno ta nar jinhene dungee avtsgaana daa huurhiis gej.. Tsogtbaatariig oyunlag sain uls turch gesen yostoi ugui yum bna hun bolgon yarij bna hudalchuud alban tushaaliin deeremchinguud mungu bodson buhnuud ter oyunchimeg garamjav gesen suraggui nuhduud hurdan zailaasai
    2017 оны 09 сарын 01 | Хариулах
  • zochin (124.158.93.67)
    yostoi MANiin buuri suuritai sain gishuudiin neg gej bodoj yavsan ene hed yostoi taraa taniullaa Shal hudalch hudlaa hun bj dee .zuvhun batlan hamgaalahiin said zuudelj yavaa hun bna gedgee ch haruulsan. shine zasgiin gazar eniig saidaar tavihgui bol ANd elsene ugui bol booj uhne ehnii songolt n deer bhoo
    2017 оны 09 сарын 01 | Хариулах
  • zochin (188.64.247.34)
    ene hvn eer erunhii saidaa tavi nymdorj l bish shvv
    2017 оны 09 сарын 01 | Хариулах
  • хуульч (202.9.43.182)
    Ж. ЭНХБАЯР танд итгэж байна . харамсалтай нь НАМЫН ДАРГЫН АСУУДЛАА яриад энэ 3 жилд МАН болон ЗАСГАА АВЧ ЯВАХ ХҮНИЙ ХҮНЭЭ яагаад ярихгүй байгаа юм бэ??? ТАНЫ ААВЫН ҮЕД НАМ. ЗАСАГИЙН МЭРГЭН УДИРДЛАГААР ГЭЖ ИХ ЯРЬДАГ БАЙСАН САНАГДАХ юм
    2017 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (122.201.23.66)
    Гайгүй гэж бодож байсан юм, тэгсэн нилээн сайн хор найруулагч гэнэ ээ, одоо больж үзээ МАН-д нилээн л удлааш дээ, намынхаа даргыг унангуут гишгэлээд байж болохгүй ш дээ, ялан мандаж байхад нь дагаж далбаганаад л байсан ш дээ.
    2017 оны 08 сарын 30 | Хариулах
    • БҮҮ ҮЙМҮҮЛ
      ХАРИН ТИЙН.МАН-ЫН НЭРЭЭР Л ӨДИЙ ЯВАА БИЗ ДЭЭ. ЮУГАА ХИЙЖ ГИЙГҮҮЛЖ БАЙСЫНМ.ТА ӨӨРӨӨ
      2017 оны 08 сарын 30
  • zochin (202.179.25.21)
    Za chi bitgii chalch za aaviihaa ner hundiig gutaasan hachin amitan bnadaa erguutsen tulug aytai Tsergiin hun yamar zirigtoi daichin bileedee
    2017 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (122.201.23.66)
    М.Энхболд гарсан бол яаж долоочих гэж байх болдоо энэ гарын үсэг зурж байгаа хүмүүс, манай Монголчууд шуудайд хийсэн үхрийн эвэр л гэсэн үг, эе эвээ олно ч гэж байхгүй нэг албан тушаалд дурлавал үхэн хатан ичихгүй худлаа, үнэн ярина, энэ намд өмнө нь байсан муухай муухай юм байсан бол мэдэхийн ихээр мэдэж байгаа байж унасан дээр нь гэсэн шиг нээрээ л цааш харчаад л өшигчөөд байх юм. Бидний өвөг, дээдсийн олж өгсөн ТУСГААР ТОГТНОЛООР Л тоглочих гээд байнаа даа
    2017 оны 08 сарын 30 | Хариулах
  • Иргэн (122.201.23.66)
    Хайранч аавын нэр төр ингэж ч явах гэж, өөрөө их л баян гээ биз дээ одоо болно оо, цад
    2017 оны 08 сарын 30 | Хариулах
  • zochin (124.158.93.67)
    man iin gaigui uls turchiin neg gej boddog bailaa gej.....ichihgui batlan hamgaalahiin said bolchood nuur n gerelteed eh oron tsaashaa geed zogsoj bh bailgui mongol turiin emgeneluud
    2017 оны 08 сарын 29 | Хариулах
  • zochin (124.158.93.67)
    uls orniig uud n tatah setgelgui n harsaar baital ilt bna gol batlan hamgaalahiin saidiin suudal avaagui geed uheg yavaa bj said bolohgui gej helj chadahgui bj alban tushaaliin donton hudalch
    2017 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.9.42.38)
    End bichsen setgegdluudees harahad zasagt orohgui gechiheed mungunii sugar orchihdog biz Dee gesen aguulgatai setgegdel ih bna. Ene ni turiin erhiig mungu oloh heregsel bolgoson gedgiig are tumen hediinee meddeg bolsonii ilerhiilel. Tegeed yahav,, ene togtoltsoog umuuruud namiin ev negdel gej haatsailaad l yavah uu. Ene baidlaaraa baihiig husej baigaa bol namuudaas, turuus eldev yum nehehee boli. Nemegdsen eldev tatvaraa hel amguihen tuluud, tetgever avahiin tuld yaj 65 naslah ve
    2017 оны 08 сарын 28 | Хариулах
    • Зочин
      yaj 65 naslah ve gedgee bodood l suuj bai. Ene togtoltsoog evdehguigeer hugjil devshil yarih utgagui.
      2017 оны 08 сарын 28
  • Иргэн (122.201.23.66)
    Харин тийн албан тушаалд тавигдаагүй хүмүүс л ингээд байгаам.
    2017 оны 08 сарын 28 | Хариулах
  • Суда (122.201.23.66)
    Хамгийн их албан тушаалд дуртай, хагалан бутаргагчийг мэддэг болжээ.
    2017 оны 08 сарын 28 | Хариулах
  • Zochin (66.181.185.29)
    Uls torch bolgon in gej heldeg. Gehdee tsagaan ni Tom enh ashig nuugdaj baidag.
    2017 оны 08 сарын 27 | Хариулах
  • Soongo (103.26.195.119)
    Улс орноо үнэхээр чин сэтгэлээсээ хөгжүүлмээр байна уу, үндсэн хуулиа биш 26 жил биднээр тоглосон хүмүүсийг сольж байж л хөгжинэ, гэхдээ би хүрэлсүхийг дэмжиж хэлээгүй шүү, мөнгөтэй болсон баячууд гэж өөрсдийгөө нэрлэсэн төрөөр тэжээлгээд сурчихсан, одоо бас сурах гээд зүтгэж байгаа залуучуудыг ч оролцуулж хэлж байгаа, яаж гэдгээ толгойгоо гашилгаж бодоод олохгүй байна, маш том цул чулууг бяцлана амар биш
    2017 оны 08 сарын 26 | Хариулах
  • зочин (202.9.42.132)
    Батлан хамаалахын сайд болгосонгүй гээд хурал эхлхэд л царай нь цайцан суусан хүүдээ . богино бодолтой байна даа.засаг толгойлох хэмээ чинь болоогүй байна.урваж шарвах ч миний хүүд олигтой юм болохгүй дээ. хөөрхий жаал их сансан газар 9 шөнө гэгч болуузай. сайд болтол ч лай чбайна зай ч байна. ию үзнээ банди. эрүүл мэндээ л бодсон нь өлзий болно .хэл ам хэрүүл ч сайн юм бологүй дээ хараарай
    2017 оны 08 сарын 25 | Хариулах
  • Иргэн (124.158.111.6)
    Яг цагаа тулахаар тийм байдаггүй сайд болсон хусаж бдаг нөхдүүд шүү дээ. Би болоогүй намаас сайд бол гэсэн гээд ичихгүй яриад зогсож байна.
    2017 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочноо (122.201.23.66)
    Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболд ялсан бол энэ нөхөр яаж долигнож байх бол хоёр нүүрт, хор хутгагч
    2017 оны 08 сарын 25 | Хариулах
  • Иргэн (122.201.23.66)
    Та нар албан тушаал хэрэггүй гэж байгаад л янз бүрийн юм хийдэг биз дээ? хор найруулагч битгий хуурамч шударга царайл. Аавынхаа нэр төрийг бод.
    2017 оны 08 сарын 25 | Хариулах
    • иргэн
      харин тийм бөгсийг нь арчаад явж байх байсан биз.
      2017 оны 08 сарын 25
  • Иргэн (150.129.143.78)
    ЯМАР Ч АЛБЫГ ХИЙЧИХ ЗАЛУУ. ИРЭЭДҮЙ БАЙНАА. АМАРСАЙХАН, УЧРАЛ, ТА НАР ТӨРД ХЭРЭГТЭЙ САГСУУРАЛГҮЙ АЖЛАА САЙН ХИЙЖ БАЙВАЛ АРДУУД БАЯРЛАНА ДАА БАЯРЛАНА
    2017 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.9.42.62)
    HVRELSVHIIG DEMJINEEE.... JINHENE HUGJVVLNE SHVVV
    2017 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.9.42.62)
    ZUB IIM L BH UM BOL ULS HUGJINU..... AMJILT
    2017 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (124.158.93.67)
    zasag tur uurchluud yu saijirnaa hen ch iluu yum hiihgui ineedtei yumaa uursdiiguu l bodoj hudlaa yarisan humuus
    2017 оны 08 сарын 24 | Хариулах
  • zochin (124.158.93.67)
    hudlaa huts batlan hamgaalahiin said boloh sonirhol buhnees iluu bga ta nar bugdeeree hudalch olon jiliin tuuhtei juramtai namiig sunuultsuj bgaa tarhinii turaal ichihgui said bolood garaad irne dee ene namiig ustgaj bgaa ta hedees bolj ard tumen hohirch bna nugeltei amitad
    2017 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (122.201.23.66)
    Хоёр нүүртэй гэдэг
    2017 оны 08 сарын 24 | Хариулах
  • Иргэн (122.201.23.66)
    Сонирхол маш их дараа нь бас юу гэж хуурсан ч болно гэж бодож байгаа
    2017 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.26.192.157)
    Ж.Энхбаярыг БХС болгох хэрэгтэй.
    2017 оны 08 сарын 24 | Хариулах
  • zocin (202.9.41.42)
    Said hiij cadana demjij ban
    2017 оны 08 сарын 24 | Хариулах
  • Залуус (202.70.37.34)
    Залуу туршлагатай улс төрч. Авилгал опшорт холбогдөөгүй цөөхөн хүний нэг. Сайд хийж байсан хүн ерөнхий сайдыг ч хийж чадна. Хатуу чанга байх хэрэгтэй. Залуус бүгд дэмжинэ.
    2017 оны 08 сарын 24 | Хариулах
  • монгол (67.173.153.100)
    зөв
    2017 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (107.167.112.212)
    Сэтгэгдэл бичнэ үү ...erh barigch namihan hariutslagaa uhaar
    2017 оны 08 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.9.47.177)
    Энэ залуу шадар сайд болох хэрэгтэй улс орныхоо төлөө
    2017 оны 08 сарын 23 | Хариулах
  • иргэн (202.179.31.14)
    Горьдсон,гомдсон, хонзогносон
    2017 оны 08 сарын 23 | Хариулах
  • Иргэн (66.181.185.188)
    Одоо л бузар муухай авилгал хээл хахуулийг тас цохиж шүүрдэж хаях боломж гарч ирлээ. Маш олон жил их хурал засгийн газарт элдэв албан тушаал хашсан хуучин доль цохисон гаруудыг бүгдийг нь албан тушаалаас авч хая
    2017 оны 08 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.212.117.236)
    ЭНХБАЯР АА??????? ДЭМЖИЖ БАЙНА. ШАДАР САЙДААР ГАРЧ ИРЭЭД ХЭЛСЭН ШИГЭЭ Л АРД ТУМЭНДЭЭ УНЭНЧ АЖИЛЛААРАЙ МАНАН СЕНЕТУГЭЙ
    2017 оны 08 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.9.41.68)
    ТОЛГОЙ НЬ ИТГЭЛ ДААСАНГУЙ, УГААСАА ЧАДВАРГУЙ ШУНАЛТАНГУУД , ХАМААТНУУД ЗАСАГТ НЭГ Л ДАРГА ШИЙДСЭН БАЙНА. ТЭР УЕД ХУЦАЛДАХГУЙ БУГД ГЕЛЕГ БАЙСАН БИЗ!!!
    2017 оны 08 сарын 23 | Хариулах
  • Зочин (182.160.33.130)
    Маш хатуу зарчимч улс орноо бодсон улс торийн хувьд зов дугнэлт хийжээ МАН яг оноодор зааг уед ирлээ Авлигчдаа хамгаалж 2020 онд бугдээрээ гудамжинд гарах уу аль эсвэл Монголын нийгмийг авилгагуй шударга болгоход МАН ы залуу уе манлайлж бусаддаа улгэр болох уу Тэмцэл хатуу шируунибайх болно Буу шатраарай Ард иргэд шударга хумуусийн талд байнаа
    2017 оны 08 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.50.206.62)
    Худлаа ингэж жүжиглэхээ боль намаа худалдчихаад юу ард түмэн бэ.Угаасаа 2020 онд яг чамайг МАН нэр дэвшүүлээч үгүй.Ийм урвагч нар МАН-д хэрэггүй.Зүгээр л МАн-с гарч үздээ.Хэдэн жил МАН-н нэрээр улстөрд шургаласан биздээ.Одоо яагаад энэ намруугаа нулимаад байгаа.Чамд жудаг байна уу.Энхболд Эрдэнэбатыг нулимж байгаа биш тэнэгээ бүх гишүүдээ нулимж байна.Яагаад АН-г өөгшүүлээд байгаа Яагаад АН-н луйвар төрийн мөгийг идсэнг ил болгохгүй байгаа Яагаад Баттулгын оффшор сонгуулийн олон тэрбумыг ил болгохгүй байгаа яагаад үүнийг тийм шударга юм бол ярихгүй байгаа яагаад намынхаа нотлогдоогүй АН-н гүтгэдгийг өхүүлэн дэмжээд намаа нулимаад байгаа бодох чамд жудаг ухаан байна уу.
    2017 оны 08 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.50.206.62)
    Жинхэнэ албан тушаал горлогч мөнөөс мөн.Намаас хөө ийм хүн хэрэгггүй.Ан-д ордоо Энхбаяраа.Чам шиг намаа нулимдаг хүн МАН-д хэрэггүй зайлж үз.Ахиж МАН-н талаар бүү ярь АН-аа л магтан дуул чамаар дутахгүй дээ МАН.
    2017 оны 08 сарын 23 | Хариулах
  • zochin (188.64.247.34)
    etseg ni sots niigmiin . tergiin hurunguur hurungjij. tergvvdiin tsalin hangamj husch. aprdchilal ehlengvvt . tsegiin . oros huuchin zublult holboot ulsiin . tuslamjiin . tonog tuhuurumj . mashin mehnizm. barilga baiguulamj . obektuud . bvgdiig zarj . tonoson . deeremdsen hvn dee
    2017 оны 08 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.176.121)
    Атг цег уеп дарга нарыг солиочээ дандаа л улс торчдийн нохой нар бсан одоо ч бсаар ба
    2017 оны 08 сарын 23 | Хариулах
  • Зочин (27.123.214.116)
    Энэ их дажгүй улстөрч юм шиг санагддаг.шударга хэнээс ч хамааралгүй хэлэх гэснээ хэлдэг байх хэрэгтэй.
    2017 оны 08 сарын 23 | Хариулах
  • зочин (202.179.26.126)
    тэгж Худлаа яриад яахав ээ, Албан тушаалд огт дургүй байв гэж дээ, Хүн Худлаа ярьж болно жаахан баримжаатай ярил даа, Ард иргэд Та нарыг хэн нь хэн вэ гэдгийг бүгд л мэдэж байгаа шүү дээ, Нээг их Шударга Албан тушаалд дургүй хүн болох гэж яриад амьтан хүний доог болоод яахав дээ, Та бүхэн өөрөө өөрснөөсөө их юм болох юм, Онигоонд ч их орох юм даа,
    2017 оны 08 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.24.57)
    Төрд байгаа цөөхөн чадварлаг залуусын нэг энэ хүү , ёстой л элдүүр нь ханасан хүн
    2017 оны 08 сарын 23 | Хариулах
    • иргэн
      Зусарч хүн зулгаа бардаг, зуудаг нохой шүдээ бардаг
      2017 оны 08 сарын 23
  • Зочин (182.160.2.102)
    Сонин биш байна гээд л байдаг тэгээд л албан тушаал аваад л өөр болоод эхэлдэг шүү дээ.Итгэх ч юм биш бурхан минь
    2017 оны 08 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.131.236.139)
    Эхлээд хүн бүр л тэгдэг ш дээ. Тэгээд дараа нь эх орны дуудлага болохоор нь өрөө төлж зүтгэхээр шийдлээ гээд л чичрээд дайрдаг биз дээ. Гаднаас жаахан мөнгө олоод ирэнгүүт чичрээд л дайрдаг.
    2017 оны 08 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Хулан Жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
    3 мин
  • Тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
    15 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын гурван гишүүн хэвлэлийн бага хурал хийнэ
    48 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ
    54 мин
  • Явган зам шинэчилж дууссан байршлуудыг есдүгээр сарын 20-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгнө
    59 мин
  • Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
    1 цаг 5 мин
  • Ашиглалтад орсон цэцэрлэг, ЕБС-ийн тавилга, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэлээ
    16 цаг 13 мин
  • Говийн бүсийг тогтвортой хөгжүүлэх гурван талт хамтын ажиллагаа эхэллээ
    16 цаг 31 мин
  • Өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 65 хувьд хэтэрсэн гэх дүн гарчээ
    17 цаг 7 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    17 цаг 7 мин
  • "Аялал жуулчлалын хөгжлийн төв" ТӨААТҮГ-ыг татан буулгалаа
    17 цаг 31 мин
  • П.Сайнзориг: Тендерийн будлианаас болж хүүхдүүд хохирч байна
    18 цаг 16 мин
  • С.Бямбацогт: Овоолгын хулгайг ул мөргүй таслан зогсооход Засгийн газар онцгой анхааран ажиллаж, үр дүн гаргана
    18 цаг 25 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд бүрэн нээнэ
    18 цаг 36 мин
  • Киргизийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас мах импортлох хүсэлтээ илэрхийлжээ
    19 цаг 1 мин
  • Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авлаа
    20 цаг 19 мин
  • Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш эхэлнэ
    20 цаг 23 мин
  • “Татар” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэсэн “TATAR” уран сайхны кино есдүгээр сарын 19-нөөс үзэгчдийн хүртээл болно
    20 цаг 34 мин
  • “KPop Demon Hunters” кино Netflix-ийн бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй кино боллоо
    20 цаг 53 мин
  • Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баруун талын туслах замыг хааж, дулааны шугам шинэчилнэ
    20 цаг 57 мин
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Тендер: Шахмал түлш савлах 25кг-ын ШУУДАЙ худалдаж авахад 9.4 тэрбум төгрөгийг зарцуулна
  • Музейн дижитал контентыг хөгжүүлэх 6 сая ам.долларын төсөл хэрэгжиж эхэллээ
  • POETRY: Дэргэдээ чамайг суулгаад уйлуулж үзмээр санагдах юм…
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
24 баримт
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК