Баянзүрх дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 21-ний өдөр хоёр залуу мансуурч байсныг цагдаагийнхан саатуулсан байна.
Тэд Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд суух 31 настай эрэгтэй Э, мөн тус хороонд суух 26 настай эрэгтэй Т нар байсан бөгөөд цагдаагийн алба хаагчид шалгахад мансуурсан байдалтай байсан нь тогтоогджээ.
Мөн тэдний сууж байсан “Toyota Сrown” автомашинаас мансууруулах сэтгэцэд нөлөөлөх “Каннабис” төрлийн ургамал болон бусад зүйл илэрснийг хураан авч Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.