Өнгөрсөн бямба гарагаас эхлэн орсон бороо үргэлжлэх төлөвтэй байгааг холбогдох газраас анхааруулж байгаа. Ихэнх нутгаар бороошиж, газрын хөрс дэвтэн үерлэж байгаа учраас орон нутгийн замд эвдрэл үүссэн байна.
Одоогийн байдлаар Арвайхээр-Улаанбаатар чиглэлийн А0301 дугаартай авто замын Бумбатын даваанаас-Хөөвөрийн гүүр хүртэл нийт 37 км камын энд тэнд их хэмжээний эвдрэл үүсчээ. Иймд дээрх чиглэлд зорчиж буй жолооч нар анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.