"Ээлтэй Ертөнц" ТББ “Хамтдаа Инээмсэглэе” өдөрлөгийг жил бүр уламжлал болгон Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулдаг.
Энэ жил 8 дугаар сарын 25-нд буюу өнөөдөр 15:00 - 18:30-ын турш зохион байгуулагдахаар болж байна. Нийслэлд 5000 – 6000 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа тухай албан бус тоо байдаг ч халамжийн үйлчилгээнд 3105 хүүхэд хамрагддаг тухай албаны мэдээлэл буй.
“Хөгжлийн бэрхшээл” гэх хашилтан дотор буй энэ үгийг хорвоод хүн болохоор ирсэн бяцхан үрсээс хэдэн цаг ч гэсэн хол байлгахын тулд хамтдаа энэ цагийг өнгөрүүлэхийг уриалж байна.