Төрийн өмчийн цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт хүүхдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулсан. Энэхүү цахим бүртгэл өчигдөр дуусаж өнөөдөр сугалаа нь явагдаж байна.
Сугалаа Нийслэлийн Боловсролын газар болон цэцэрлэгээс хараат бусаар, автомат системийн түүврээр явуулж буй бөгөөд санамсаргүй түүврийн аргаар сонгогдох аж.
Хэрэв сугалаа таарвал хүүхдийн эцэг эхийн утсанд мессэж очно. Тухайлбал "танай хүүхэд Сүхбаатар дүүргийн 143-р цэцэрлэгт орохоор боллоо" гэсэн утгатай мессэж очих гэнэ.
Сэтгэгдэл (1)