Авлигатай тэмцэх газар Хөгжлийн банкны Б.Шинэбаатар, Н.Мөнхбат нартай холбоотой эхний үйлдлийг нь тусгаарлаж, шүүхэд шилжүүлжээ. Мөн Хөгжлийн банкны хэргийн хүрээнд гурван багц асуудлыг шалгаж байгаа аж. Мөрдөн байцаалтаар албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр ЦЕГ-тай хамтарсан ажлын хэсэг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.