Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний Их баяр наадмын шөвгийн 16 бөх болон сур харваачдаас Монгол Улсын Баяр наадмын тухай хуулийн дагуу тэмцээний үеийн допингийн шинжилгээ авдаг.
Өнгөрсөн жилүүдэд шөвгөрсөн бөхчүүдээс допин илэрч, наадмын дараа намартай золготол хэрүүл гардаг байсан бол энэ жил монголчууд сайхан нааджээ. БНСУ-д шинжлүүлсэн хариу ирсэн байна.
БНСУ-ын Шинжлэх ухаан, техникийн институтийн Допингийн хяналтын лабораториос манайд ирүүлсэн шинжилгээгээр энэ жилийн баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд болон харваачдаас ямар нэгэн допингийн төрлийн хориотой бодис илрээгүй байна.
Сэтгэгдэл (1)