Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй "Ротари" ТББ-ын санаачилгаар Олон Улсын Ротари 3450 дүүрэг, Олон Улсын Ротари 3080 дүүрэг хамтран Олон Улсын Ротари байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлэх "Глобал грант" төслийн хүрээнд БНЭУ-аас 16 хүний бүрэлдэхүүнтэй мэс заслын эмч нарын мэргэжлийн профессорын баг 2017 оны 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 8-ны хооронд ирж ажиллах гэж байна.
Эмч нар П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлэгт мэдрэлийн мэс засал, дурангийн мэс засал, мэдээгүйжүүлэлт, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд чих, хамар, хоолойн чиглэлээр, Гэмтэл согог судлалын үндэсний төвд гар сарвуу болон түлэнхий мэс заслын тасагт, Амгалан амаржих газарт эмэгтэйчүүдийн нээлттэй болон дурангийн мэс заслыг үнэ төлбөргүйгээр хийх, сургалт зохион байгуулах аж.
Мөн Хавдар судлалын үндэсний төвд өвчтөний асаргаа, сувилгаа, эмчилгээний чиглэлээ танхимын болон ажлын байрны багц цагийн сургалтуудыг зохион байгуулах юм. Төслийн үйл ажиллагаанд Монголын "Туул", "Хүрээ", "Нийслэл", "Улаанбаатар", "Сэлбэ", "Улаанбаатар Централ", "Хангарьд Ротари" клубийн Ротаричууд сайн дураар оролцож тусалж байна.
Уг арга хэмжээний нээлт өнөөдөр Шастины нэрэмжит III эмнэлэг дээр болно.