Энэ жилийн есдүгээр сарын нэгэн баасан гаригт тохиож байгаа. Тиймээс 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг хойшлуулсан гэх мэдээлэл гараад байсан.
Энэ талаар БСШУСЯ-ны хэвлэлийн албанаас тодруулахад "Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн хичээлийн нээлт есдүгээр сарын нэгэндээ болно. Дунд сургуулийн сурагч нарт Тухайн өдөр “Эх хэлээ дээдэлье” гэсэн сэдвээр багш нар нь хичээл заана.
Харин их дээд, сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийг гурван өдрөөр буюу есдүгээр сарын дөрөвний өдрийг хүртэл хойшлуулсан. Нийслэлийн автомашины ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоос ирүүлсэн хүсэлтийн дагуу БСШУСЯ-наас ийм шийдвэр гаргасан" гэжээ.
Сэтгэгдэл (4)