ОБЕГ-аас 2017 оны эхний найман сарын гал түймрийн нөхцөл байдлын мэдээг танилцууллаа.
Улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 2696 удаа гарч, 9.5 тэрбум төгрөгийн хохирол учирч, 31 хүн нас барж, 25 хүн түлэгдэж гэмтэн, 822 толгой мал хорогдож, 1146 гэр, орон сууц шатсан байна.
Дээрх гал түймрийн аюулаас аврагч, гал сөнөөгчид 574 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 14.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 2.6 хувиар, учирсан хохирлын хэмжээ 36.5 хувиар өссөн байна. Нийслэл хотод нийт 1788 гал түймэр гарч, 4.7 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 908 гал түймэр гарч, 4.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэдгийг ОБЕГ-аас мэдээллээ.