Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч, хөгжсөний 100 жил, Үндэсний төв байгуулагдсаны 90 жилийн ойн баярыг тохиолдуулан Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-ийн 9 албан хаагч 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шагнууллаа.
Тус өдөр Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”-ээр үйлчилгээний ажилтан Ш.Даваапил, Ш.Пэлжид нар, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн “Тэргүүний идэвхтэн” цол тэмдэгээр Үйлдвэрчний Эвлэлийн хороо (ҮЭХ)-ны тэргүүлэгч ЭТҮЧА-ны лавлагааны ажилтан Г.Бямбасүрэн, ойн хүндэт тэмдгээр ТТАХНЭ-ийн захирал, дэд хурандаа Л.Баттөр, ҮЭХ-ны дарга, дотрын их эмч Ц.Сарантуяа, ҮЭХ-ны тэргүүлэгч Г.Бямбасүрэн, дүрс оношлогооны эмч Н.Мандхай, мэдээгүйжүүлэгч эмч Ц.Янжмаа, сувилагч И.Оюунзоригт, сувилагч Л.Цэцгээ нар тус тус энгэрээ мялаалаа.