09.45 цагаас Монгол Улс, АНУ, Япон Улсын ГХЯ-д хоорондын 3 дахь удаагийн гурван талт уулзалт ГХЯ болно.
10.00 цагаас УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордонд үргэлжилнэ.
10.00 цагаас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хурлын зааланд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.
10.00 цагаас Нийслэлийн Засаг даргын тамгын газрын байрны урд зүүн эргэхийг хориглосон шийдвэрийг эсэргүүцсэн тайван жагсаал болно.
10.00 цагаас "Монгол Улсад уул уурхайн байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах менежментийн чадавхийг бэхжүүлэх" төслийн хүрээнд "Уул уурхайн нөхөн сэргээлтийн технологи, сургалтын төв"-ийг байгуулахаар болсон бөгөөд шав тавих ёслол өнөөдөр Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн зүүн талд болно.
12.00 цагаас Монголын хөнгөн атлетикийн холбооноос MN-Мэдээллийн төвд “Тал нутгийн марафон” олон улсын тэмцээний талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагаас Сүхбаатарын талбайд нийслэлийн есөн дүүргийн багш нар оролцсон “Багшийн цалинг нэмүүлэх асуудал”-аар жагсаал зохион байгуулна. Тэд тэмцлийн дараагийн хэлбэрүүдэд шилжихээ илэрхийлнэ.
12.20 цагаас Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Эх хэлний өдөр зарлах тухай 25 дугаар зарлигийг зарим байгууллагуудын төлөөлөлд гардуулна.
14.00 цагт "АПУ" ХК, 15:00 цагт "Говь" ХК 2017 оны хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа Монголын хөрөнгийн биржийн байранд танилцуулна.
14.40 цагаас Монгол, Японы гадаад харилцаа, аюулгүй байдал, батлан хамгаалахын асуудал эрхэлсэн байгууллага хоорондын IV зөвлөлдөх уулзалт ГХЯ-нд болно.
15.00 цагаас Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
Үндэсний мэдээллийн төвд
11.30 цагт Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлээс Эрдэнэс таван толгойн асуудлаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт Алтай констракшн ХХК-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.