Баянхонгор аймгийн Жаргалант сумын Эгийн даваа орчмоос 50 толгой монгол тарвагыг барьж Төв аймгийн Дэлгэрхаан сумын “Угалз-Тарамцагийн нуруу” Будант, Гурван овоотын бүс нутагт сэргээн нутагшуулжээ.
Уг тарвага сэргээн нутагшуулах арга хэмжээг зохион байгуулахдаа "Амьтныг шинжлэх ухааны зориулалтаар барьж, тэмдэглэх" журмыг мөрдөж ажилласан байна.
Уг үйл ажиллагааг
Монголын агнуур судлалын нийгэмлэг,
Монголын мэргэжлийн анчдын холбоо,
Зоонозын өвчин судлалын үндэсний төв,
Жаргалант сумын удирдлага,
Баянхонгор аймгийн ЗӨСТөв болон Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн нэгдсэн холбоо,
25 дугаар телевиз хамтран холбогдох эрх зүй, актын хүрээнд зохион байгуулжээ.
Эх сурвалж: Баянхонгор аймгийн ЗӨСТ