Онцгой байдлын ерөнхий газрын даргын Б/677 тушаалаар Нийслэлийн Онцгой байдлын газрын даргаар онцгой байдлын хурандаа Ж.Чүлтэмсүрэн томилогдлоо.
Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газарт ажиллаж үүрэгт ажлыг нь хүлээлгэн өглөө.