Ховд аймгийн Мянгад сумын нутаг, Ховд голын Цагаан тохой гэдэг газар усанд осолдсон цэргүүдийн цогцсыг олжээ.
Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн гурван алба хаагч усанд осолдож, тэдний цогцсыг онцгой байдал, зэвсэгт хүчин, цагдаагийн алба хаагчид эрэн хайж байсан юм.
Тэгвэл өнөөдөр усанд осолдож, амиа алдсан цэргүүдийн цогцсыг олсон байна. Цэргүүд шалтгааны улмаас усанд осолдсоныг цагдаа нар тодруулахаар ажиллаж байгаа юм байна. Тэд өнгөрсөн хавар Увс аймгаас тус ангид татагдан ирээд байсан аж.
Сэтгэгдэл (1)