ЕБС, цэцэрлэгийн 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлт улсын хэмжээнд маргааш буюу 2017.09.01-ний Баасан гарагт болно.
Харин их, дээд сургууль, коллежийн хичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 4-ний даваа гарагт болох юм.
Дашрамд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүх нийтэд хандсан анхны зарлигаа гаргаж, жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарласан. Тиймээс хичээлийн жилийн эхний хичээлийг "Эх хэлээ дээдэлье" сэдвийн дор явуулах юм.