Энэ сарын 31-ний Лхагва гарагт Замын цагдаагийн албанд нийт 390 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 283 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас нийт 6 хүн гэмтэж, орон нутагт 3 хүний амь нас хохирсон байна.
Нийт гэмтэж бэртсэн хүний 2 нь 11-18 насны хүүхэд ба явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртсөн байна. Мөн цагдаагийн байгууллагын нийтлэг үүргийн хүрээнд Suzuki Swift маркийн автомашиныг иргэн И нь хулгайлан замын хөдөлгөөнд оролцож байх үед нь Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагч илрүүлэн саатуулсан байна.
Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 6, мөргөлдөх хэлбэрээр 2 осол тус тус бүртгэдсэнийг ЗЦА шалгаж байна.
Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 38 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ.