Энэ оны хоёрдугаар улиралд Санхүүгийн зохицуулах хороо найман банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-д шинээр тусгай зөвшөөрөл олгож, нэг ББСБ-ын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноор нийт ББСБ-уудын тоо 533-д хүрсэн байна.
“Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай” хуульд заасны дагуу санхүүгийн тайлангаа улирал, жилээр гаргаж ирүүлээгүй ББСБ-уудыг “Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээнэ. Түүнээс гадна “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам”-ын 7.2, 7.7.-д ББСБ санхүүгийн тайлан мэдээгээ хугацаанд нь Хороонд ирүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх, хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авахаар заасан байдаг аж.