10.00 цагт Туушин зочид буудлын дөрвөн давхарын Сүлд танхимд Үндэсний статистикийн хороо нь Монгол Улсын Засгийн газраас Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг” төслийн хүрээнд “Статистикийн байгууллагын мэдээлэл боловсруулах чадавхыг бэхжүүлэх” дэд бүрэлдэхүүн хэсгийг 2015 оноос хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд ХБНГУ-ын Холбооны статистикийн газартай 2016 оны 7 дугаар сард Хосолмол түншлэлийн гэрээ байгуулж статистикийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх дэд төслийг амжилттай хэрэгжүүллээ. Өнөөдөр тус төслийн үр дүнг танилцуулах, дүгнэх хаалтын арга хэмжээ болно.
11.00 цагт Нарантуул захын арын замын нээлт болно. Эрхэм сэтгүүлч Та бүхнийг хүрэлцэн ирж сурвалжилна уу.
11.30 цагт Хэвлэлийн хүрээлэнд Их хэлмэгдүүлэлтийн 80 жилтэй холбогдон цаазлагдсан хэлмэгдүүлэгчдийн хүүхдүүд Үндэсний аюулгүйн зөвлөлд хандан хэвлэлийн бага хурал хийнэ.
12.00 цагт MN-мэдээллийн төвд Баянзүрх дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.