Авто замын хөдөлгөөнд саад учруулж, замын хөдөлгөөний дүрэм зөрчин байрлуулсан авто машиныг Нийслэлийн Засаг даргын 'Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах тухай' захирамжийн дагуу наймдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн ачиж, журамлаж эхэлжээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. Шинэчлэгдсэн журмаар замын цагдаагийн алба хаагч нар тусгай тэмдэглэл бүхий наалтыг тээврийн хэрэгсэлд нааж байгаа бөгөөд уг наалт байхгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг ачиж зөөвөрлөхгүй юм.
Сэтгэгдэл (2)