Нийслэлийн цагдаагийн газрын “Удирдлагын төв” ашиглалтад орж үйл ажиллагаагаа эхлүүлэн гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг эмзэг цэгүүдийг тодорхойлж, камерын нэгдсэн хяналттай болсноор дээрэмдэх, булаах, хулгайлах гэмт хэргүүдийг үйлдэл дээр нь шуурхай илрүүлэн ажиллаж байна.
Сүүлийн үед орон байрны хулгайн гэмт хэрэг ихсэх хандлагатай байгаа тул ИРГЭД та бүхэн гэр, орон сууцаа удаан хугацаагаар орхихгүй байх, цонх хаалганы бэхэлгээг сайтар шалгаж байхыг зөвлөж байна.
Цагдаагийн алба хаагчид иргэдийн орон байрнаас хөөрөг, мөнгөн аяга, алт мөнгөн эдлэл зэрэг эд зүйл хулгайлсан хохирол ихтэй гэмт хэргүүдийг шуурхай илрүүлэн шалгаж байна.
БИЧЛЭГ ТАЙЛБАР:
Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хар хөх өнгийн суудлын автомашинтай этгээдүүд өдрийн цагаар зурагт хулгайлсныг камерын хяналтаар илрүүлсэн.