АТГ наймдугаар сарын 28-наас энэ сарын 01-нд гэмт хэргийн шинжтэй 17 гомдол мэдээлэл шалгажээ. Үүнээс нэг гомдол, мэдээлэлд хэрэг нээж, 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэл нээхээс татгалзан, нэг гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 131 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлэх, хоёр хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, гурван хэргийг хэрэг бүртгэлт хаах саналтай тус тус прокурорт шилжүүлжээ. Одоогоор 122 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.