2017 оны 09 дүгээр сарын 11-нээс 09 дүгээр сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
13-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи 13-нд Алтайн салбар уулсаар, 14-нд нутгийн баруун хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
11-нд зүүн аймгуудын нутгаар сэрүүхэн бусад хугацаанд ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.