Увс аймгийн Ховд сумын Ховд багийн “Хөх толгой” гэдэг газар сумын харьяат иргэн 47 настай, эрэгтэй Б Ховд голын усанд осолджээ. Энэ тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт есдүгээр сарын 09-ний өдрийн 18.55 цагт ирсэн байна.
Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, сумын Цагдаагийн хэсгийн нэг алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 22 хүн, хоёр техник хэрэгсэлтэйгээр эрэн хайж байгаа юм.
Өчигдрийн байдлаар голын эрэг дагуу болон усаар 20 км газарт хайж, гурван метрийн гүнд дөрвөн удаа шумбалт хийсэн ч олоогүй аж.