Өнгөрсөн амралтын өдөр бага насны хүүхдүүд бусдын автомашины цонх хагалж хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригджээ.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд “15-р байрны гадна сэжиг бүхий хүүхдүүд байна” гэсэн мэдээллийг авч шалгахад Чингэлтэй дүүргийн зургадугаар хороонд суух 28 настай эмэгтэй Б-ийн “Toyota Рrius-30”, мөн 51 настай эрэгтэй Х-ийн “Toyota Prius-20” автомашинуудын цонхыг хагалж, эд зүйлийг нь авсан байжээ.
Энэ хэргийг Баянгол дүүргийн 16-р хороонд суух 14 настай эрэгтэй Э, Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд суух, 13 настай, эрэгтэй П, Баянгол дүүргийн 17-р хороонд суух, 11 настай, эрэгтэй М нар бүлэглэн хагалж хулгай хийж байсныг үйлдэл дээр нь илрүүлэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.