Тус цагдаагийн газар Улаанбаатар хотод анх удаа Гэмт хэргийн хяналтын нэгдсэн систем бий болгох зорилгоор “Удирдлагын төв”-ийг шинээр байгуулсан.
Улаанбаатар хотод төдийгүй Монгол Улсад анх удаа байгуулагдсан Гэмт хэргийн хяналтын нэгдсэн систем бүхий “Удирдлагын төв”-д гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэн эмзэг цэгүүдийг тодорхойлон долоо хоног, сар, жилээр үр дүнг гаргаж өмнөх долоо хоног, сар, жилүүдтэй харьцуулалт хийж гэмт хэргийн гаралт, бууралтыг богино хугацаанд бодитойгоор тодорхойлон гэмт хэрэгтэй тэмцэх оновчтой стратеги, бодлогыг төлөвлөж хэрэгжүүлж буй юм.
Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд төвийн үйл ажиллагаа, цаашид хийгдэх хөгжүүлэлтийн талаар дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн дарга нарт танилцууллаа.