Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Эрдэнэ: МАН-ын хоёрдугаар ээлж хоолонд орох эсэх нь эрх барьж буй намын дотоод асуудал

2017-9-13
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

 

-Та Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилсон тогтоол гараагүй гэж шүүмжиллээ. УИХ-ын дарга хуулиараа Засгийн газар огцорсны дараагаар шууд үүрэг гүйцэтгэгч болж хувирдаг гэж тайлбарласан. Энэ талаар?

 

-Нэгэнт огцорсон Ерөнхий сайдаар үүрэг гүйцэтгэгч тавьж явах нь өөрөө ямар үр дүнтэйг бид мэднэ. Тийм учраас л ийм байдлаар явж болохгүй. Тийм учраас УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, дараагийн Засгийн газрыг бүрдүүлэх яаралтай шаардлага байгаа юм.  Үүрэг гүйцэтгэгч Ерөнхий сайдтай удаан явж болохгүй гэдэг шаардлага тавьж байгаа. Нэгэнтээ огцорсон бол үүрэгт ажлыг нь шилжүүлэх ёстой.

 

-Засгийн газрыг 30 хоногийн дотор томилох хуулийн хугацаандаа багтаана гээд тайлбарлавал яах вэ?

 

-30 хоногоо хүлээвэл эхний цастайгаа учирна. Эхний цас орно гэдэг манай орны хувьд маш том дохио санамж. Бүх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил зогсоно гэсэн үг. Хадлан тариалангийн хураан авалт ч зогсоно. Ямар ч Засгийн газар байгуулагдсан АН хамтрахгүй гэдгээ илэрхийлсэн. Тиймээс эрх барьж байгаа намын хувьд дотооддоо өөрсдийн асуудлаа шийдээд, Засгийн газраа бүрдүүлээд явах бүрэн боломж байгаа.

 

-“Эрдэнэт”-ийн 49 хувийн талынхан давж заалдах болон анхан шатны шүүхээр яллаа. Одоо УИХ-ын тогтоол хүчингүй гэсэн үг үү?

 

-Бид УИХ дээр олон удаа анхааруулж байсан. Аливаа хувийн өмчид улайрч хандах ёсгүй. Шүүх, хуулийн байгууллага асуудлыг шалгаж, тогтоогоогүй байхад УИХ өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлж, аливаа асуудалд шийдвэр гаргах нь буруу. УИХ мөрдөн шалгах газар биш, шүүхийн шийдвэр гаргадаг байгууллага ч биш. УИХ бол хууль тогтоох байгууллага. Хууль санаачлах, боловсруулах, батлах хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллага. Өнөөдөр өөрт олгогдсон чиг үүргийн хүрээнд холбогдох байгууллага чиглэл өгч, шалгуулан, тогтоолгоод шийдвэрээ гаргасан бол өөр асуудал. Шалгасан тогтоосон зүйл байхгүй, олон түмний сэтгэлзүй дээр тоглолт хийж, шударга болж харагдах бусармаг үйлдэл хийсэн. Энэ нь эргээд шүүхээр шийдвэрлэгдэж байгаа. Шийдвэр гаргасан этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой.

 

-Ээлжит бус чуулганыг танай бүлгээс тавьж байна. Асуудлыг цааш хэрхэн хүргэх вэ?

 

-УИХ дахь АН-ын бүлгээс асуудлыг УИХ-ын удирдлагад албан бичгээр тавина. Цаг хугацаа гэдэг маш хатуу шүүгч байдаг. Бид сөрөг хүчний хувьд  үүргээ гүйцэтгэж байгаа юм.  Бид эрх баригчдад улс орны нөхцөл байдал ямар байгааг анхааруулах үүрэгтэй.Бид адилхан сонгогчдоос сонгогдсон төрийн түшээд. Тиймээс асуудлыг шийдвэрлүүлэхэд анхаарах үүрэгтэй.

 

-Гишүүн А.Сүхбат танай намд орох өргөдлөө өгсөн гэсэн. Үнэн үү?

 

-Өнөөдрийн байдлаар А.Сүхбат гишүүн ямар нэг өргөдөл өгөөгүй. А.Сүхбат гишүүн өмнө нь манай намд байсан. Төв шуудангийн урд талын байранд байхад АН-ын  батлах гардаж авсныг би маш сайн мэдэж байна.

 

-ОУВС-гийн хөтөлбөрийн гурав дахь шатны яриа хэлэлцээр удахгүй явагдана. Өнөөдрийн нөхцөл байдлаас үүдэж саад бэрхшээл тулгарах болов уу?

 

-Бодит нөхцөл байдлаа эргээд харах юм бол Засгийн газарт найдах хэрэггүй.  Хүүхдийн мөнгө олгоход 244 тэрбум төгрөг зарцуулдаг. Гэтэл 6 тэрбум төгрөг хүүхдүүдээсээ харамласан. Харин  өөрсдөө 800, 900 тэрбум төгрөгөөр ашиг сонирхлын зөрчилтэй концессийн гэрээ хийж байгаа нь зүй ёсны хэрэг биш. Дээр нь цалин тэтгэврээ нэмээгүй байж сайд нарын зардлыг 400 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн.

 

Үнэхээр ард түмнийхээ төлөө ажиллаж байгаа Засгийн газар, Монголын төр  өөрсдөөсөө эхэлж хэмнэх ёстой. Ингэж байж цалин тэтгэврээ тав, арван мянга гэхгүй нэмэгдүүлэх боломжтой болно.  ОУВС-гийн хөтөлбөрийн шугамаар орж ирж байгаа мөнгөн дүн гайхамшиг биш. Манай шиг байгалийн баялагтай, өргөн уудам нутаг дэвсгэртэй улс ОУВС-гийн хэдхэн ам.доллараар голоо зогоож амьдрах нь өрөвдөлтэй. Чадваргүй Засгийн газрын хийдэг үйлдэл. Том төсөл, том ордоо ашиглаж болно. Жишээ нь Оюутолгойн олборлолтыг бодитоор шалгаад, хэдэн тонн  зэсийн баяжмал экспортолж, хэдэн ам.доллараар зарж байна вэ. Тэр мөнгө хаашаа орж байна вэ гэдгийг тогтоож чадах юм бол ОУВС-гаас авч байгаа ам.долларыг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө тайлан тооцоонд оролгүй, гадагш урсаж байхыг үгүйсгэхгүй. Тиймээс өнөөдөр бид аливаад эзэн баймаар байна. Ингэж байж баялгийнхаа бодит өгөөжийг ард түмэнд өгнө. 

 

-АН олонх байхдаа Засгийн газраа огцруулсан. МАН ч ялгаагүй огцрууллаа. Хоёр том намын энэ байдалд олон нийт сэтгэл дундуур байгаад та ямар тайлбар хийх бол?

 

-АН-ын хувьд шинэчлэлийн ажлаа бодитой явуулж байгаа. Анх удаа нийт гишүүдээсээ намынхаа даргыг сонгосон. Намын дотоод дүрэм журам, өөрчлөлт шинэчлэлийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж байна. АН-ыг  шинэчлэгдээгүй гэж хэн ч хэлэхгүй байх. Эрх барьж байгаа намын алдааг Ардчилсан намд тохох гэж байгаа нь буруу. Засгийн газар солигдсоноор нөхцөл байдлыг дүгнэж болохгүй. Муу ажиллах юм бол ямар ч Засгийн газар огцрох ёстой. Тэрнээс тогтвортой байгаа нь энэ гээд чадваргүй Засгийн газрыг удаан ажиллуулах нь илүү хохирол авч ирнэ. Тухайн эрх барьж буй нам бодлогоо тогтвортой явуулах нь чухал.  АН өөрийнхөө Засгийн газрыг огцруулж байсан жишээ байхгүй. Харин манай Засгийн газрыг сөрөг хүчнүүд огцруулдаг байсан. АН дангаараа хэзээ ч засаглаагүй. 

 

-Засгийн газраа огцруулснаар ажил сайжирсан түүх байна юу?

 

-Үүнд хариулт хэлж мэдэхгүй байна. Гэхдээ хариуцлага тооцож байгаа нь эрүүл байгаагийн шинж.  Дарангуйлалтай улс оронд шүүмжилсэн нэгнийгээ нухчин дардаг. Засгийн газар нь болохгүй байсан ч болж байгаа мэт ажилласаар байдаг. Ардчилалтай улс оронд огцорч л байдаг, дараагийнх нь байгуулагдаж л байдаг. Харин төрийн бодлого тогтвортой байх ёстой. Ардын намын хоёрдугаар ээлж хоолонд орох эсэхийг би хэлж мэдэхгүй. Эрх барьж буй намын дотоод асуудал байх.

 

-Та МАН-ыг эрүүл байна гэж та дүгнэж байна уу?

 

-Яагаад эрүүл бус гэж. Ажил хийж чадахгүй байгаа Засгийн газартаа хариуцлага тооцож чадаж байна шүү дээ. Би МАН-ыг эрүүл байгаа юм байна гэж харлаа. Булхай, хулгайгаа нуухгүй байна. Харин Ардын намын албан тушаал наймаалцсан асуудал эцсийн үр дүнд огцруулах үндэслэл болсон.

 

-Дараагийн Засгийн газрыг дэд сайдгүй байх хэрэгтэй гэж олон нийт үзэж байна. Ер нь дэд сайд ямар үүрэгтэй вэ?

 

-Дэд сайд гэдэг орон тоо бол эвслийн Засгийн газрын үед байж болно. Яагаад гэхээр эвслийн Засгийн газарт байгаа намууд бие биедээ хяналт тавих орон тоо. Гэтэл дангаараа шахуу парламентаа бүрдүүлсэн намд дэд сайдын шаардлага байхгүй. Би өнгөрсөн 2012-2016 онд Засгийн газарт ажилласан. Дэд сайд хэрэгтэй гэж хэлж чадахгүй. Өнөөдөр фейсбүүк, твиттерийн жиргээч дэд сайд нараа байлгаж байхаар хүүхдийн мөнгөө өгье.  Гэхдээ МАН-д тийм хүсэл алга.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • Зочин (202.9.43.27)
    их идсэний дараа өнж
    2017 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (216.80.104.76)
    Erdene vangiin xushuundaa l suuj baixgyi. Archilsan nam yygeer dargaa xiilgedeg gexeer mon yadarsan nam shuu xoorxii. Ene yamar mongooroo ter Xandgaitiin amiig avsan bainaa? Nobshiin gaxai zavishigch
    2017 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (182.160.36.200)
    эрдэнэ чи бас танай АН -ХАН МОНГОЛЧУУДЫН ХООЛЫГ БУЛААЖ ИДСЭН. БУЦААЖ ӨГӨӨЧ
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (183.177.109.38)
    бидэнд хамаагүй, бид улсын дансыг хувхайртал нь идчихээд өгсөн одоо яахав гэж хоноцын сэтгэлээр хандаж байгааг нь хараачээ, зөвийг нь дэмжээд, бурууг нь засалцаад явна гэх ухаан алгадаа муу луйварчинд
    2017 оны 09 сарын 26 | Хариулах
  • Зочин (183.81.171.134)
    эрдэнэээ партизануудаа харж үзэж бодох цаг болчихсон шүү чи өөрөө хөгшин харагдаж байгаа шүү араа бодоорой
    2017 оны 09 сарын 26 | Хариулах
  • Зочин (183.81.171.134)
    эрдэнэээ партизануудаа харж үзэж бодох цаг болчихсон шүү чи өөрөө хөгшин харагдаж байгаа шүү араа бодоорой
    2017 оны 09 сарын 26 | Хариулах
  • сургууль найз (202.21.117.34)
    Цэргийн сургуулийн найз сайн ажиллана шүү хаяа хамаагүй юм ярих юм бөгс улайгаад буцаад өнгөндөөөортлоо удах юм балай юм энэ Эрдэнэ танай намынхан 2-р ээлжинд ороод пологтсон байхаа одоо Хүрэлсүхийг дэмжэээд алуулах байлгүй ха ха
    2017 оны 09 сарын 26 | Хариулах
  • АНы бузарууд торийн албыг хоолонд орхоор л харж и (98.169.180.19)
    Хулгай хийж чаддаг нь хождог нийгэмийг АН ардчилал нэрээр Монголд нутагшуулж ирсэн. Авилгал луйвар хулгай дээрмээ болиоч улс орноо бодооч гэхэд Чаддаг юманд арга байхгуй гэж илэг барингуй хариулдаг байж билээ. Бас Дараагийн Ээлжийнхэн Хоолондоо гэдэг угсийг 1996-2000 хооронд АН моодонд оруулж байлаа. 2012-2016 АНы угс АНыг дагавал ам тосдоно гэж мэдлэгтэй мэргэшсэн албан хаагчийг нийтээр нь мэдлэггуй лойдоруудаар орлуулах ах дуу амрага садангаа ажилд авхыг хэлдэг болсон
    2017 оны 09 сарын 22 | Хариулах
  • АНы бузарууд торийн албыг хоолонд орхоор л харж и (98.169.180.19)
    Хулгай хийж чаддаг нь хождог нийгэмийг АН ардчилал нэрээр Монголд нутагшуулж ирсэн. Авилгал луйвар хулгай дээрмээ болиоч улс орноо бодооч гэхэд Чаддаг юманд арга байхгуй гэж илэг барингуй хариулдаг байж билээ. Бас Дараагийн Ээлжийнхэн Хоолондоо гэдэг угсийг 1996-2000 хооронд АН моодонд оруулж байлаа. 2012-2016 АНы угс АНыг дагавал ам тосдоно гэж мэдлэгтэй мэргэшсэн албан хаагчийг нийтээр нь мэдлэггуй лойдоруудаар орлуулах ах дуу амрага садангаа ажилд авхыг хэлдэг болсон
    2017 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин (49.0.215.41)
    БОЛОВСРОЛ ХЭРЭГТЭЙ ДААНЧ ОРОЙТСОН
    2017 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (124.158.93.67)
    yaridag yum n ed baylag bgaa teriigee zarj idne gesen hun Zuvhun uuriiguu l bodno guilgee uhaan bhgui Daraagiin songuuld AN batalgaatai yalna tegeed Erunhii said bolno gej zuudelj yavaa jinhene hooloo huleej bgaa tsaddagui gahai chini ene dee.hezee ch tsadahgui
    2017 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (124.158.93.67)
    ene teneg namiig mun eruuljuune dee zuudag beltreg enhbold uuhun nuurt erdene 2-iin gart AN bgaa tsagt hezee ch uudluhgui
    2017 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (124.158.93.67)
    hagartlaa idsen gahai uuhun nuurt ene yostoi ulsiin hurungiig aimaar idcheed bayangol duurgiinhniig yuhan heehneer huuraad sain hunii dur esgeed ene retsidiv gemt heregten hezee zailah bol
    2017 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.57.95.170)
    НЭГ Л ИХ ТЭСХИЙСЭН НӨХӨР
    2017 оны 09 сарын 19 | Хариулах
  • зочин (103.229.122.218)
    Ерөнхий сайдуудын дэргэд нэг чихмэл нэмэгдээ юу
    2017 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.229.122.218)
    АН-ын ЗАСАГ ОЛОН УНАСАН ТЭР БОЛГОНДОО ЭЭЛЖИЙН ХООЛ ИДДЭГ БАЙЖ ДЭЭ. НЭГ ИЙМ Л ЮМ ХЭЛДЭГ ХИЙДЭГ ХҮН ДЭЭ. АН-хан МӨНГӨНИЙ ДАРГАА ГЭЖ ЯРИАД БАЙХ ЮМ. ЯМАР УЧИР НАЧИРТАЙ?
    2017 оны 09 сарын 17 | Хариулах
  • зочин (202.9.42.132)
    Эрдэнэ даргаа их хурал тарах хувилбар байгаа
    2017 оны 09 сарын 15 | Хариулах
  • өлсөглөн монгол (103.10.22.121)
    ардчилсан намын заасан замаар хоолондоо ээлжилж ороод л гоё юмоо ард түмэн харин хоолгүй
    2017 оны 09 сарын 14 | Хариулах
  • зочин (119.40.103.162)
    Засаг солигдохыг ХООЛ гэж ойлгодог гахай бол энэ АН-ын С.Эрдэнэ,, ха ха ха
    2017 оны 09 сарын 14 | Хариулах
  • С.Эрдэнэ (66.181.165.246)
    С.Эрдэнэ МАН-ын хоёрдугаар ээлж хоолонд орох эсэх нь эрх барьж буй намын дотоод асуудал. бид, манай намынхан өмнөх 4 жил бурзайсан доо.
    2017 оны 09 сарын 14 | Хариулах
  • ганаа (202.179.31.90)
    2 -р ээлж хоолондоо орно гэдэг чинь улсын мөнгө иднэ гэсэн үг
    2017 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (203.91.115.41)
    эрдэнэ гахай чи амаа тат. алуурчин луйварчин даргатай хулгайч луйварчин гишүүдтэй Ардчилсан наманцар сөнөтүгэй. МАН-ыг гутаасан авилгач м.энхболдын 60 тэрбумтангууд АН-аасаа нүүр буруулсан атигардоржтойгоо хамт сөнөтүгэй.
    2017 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.72.242.5)
    С.Эрдэнийг АН ыг эрүүлжүүлэх ажил хийж байгаа хүн гэж боддог АН -ынхан ч хэцүү л хүмүүс шүү
    2017 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.26.193.110)
    TA MASH SAIN MANAGER AN-n SHINECHLELD BODITOI HUVI NEMEREE ORUULAARAI MONGOL OROND ULS TUR GEDEG OILGOLT ZUVUUR SHINECHLEDEH HEREGTEI BAIGAA SHUU!!! AMJILT
    2017 оны 09 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    12 цаг 9 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    12 цаг 17 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    17 цаг 34 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    17 цаг 45 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    18 цаг 24 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК