JCI Монгол байгууллагын XX Үндэсний чуулган 2017 оны 09 сарын 16-17 ны өдрүүдэд Эрдэнэт хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус чуулганаар JCI байгууллагын 13 салбарын төлөөлөл болох 400 гаруй залуучууд оролцоно.
Энэ жилийн чуулга уулзалт нь JCI Эрдэнэт салбар байгууллагын 20 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм. Тус арга хэмжээний үеэр Орхон аймгийн бизнес эрхэлдэг залуус үйл ажиллагааг танилцуулах үзэсгэлэн гаргана. Мөн Бизнес аялал хийж Эрдэнэт үйлдвэр ХХК, Бэрэн металл ган төмөрлөгийн үйлдвэр, Медипас төвийн бүсийн оношилгоо эмчилгээний төв, Эрдмин ХХК-ийн үйл ажиллагаатай тус тус танилцана. Чуулганы үйл ажиллагаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг JCI Эрдэнэт салбар байгууллагын ерөнхийлөгч С.Баасанхүү, тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Саран, Дэд ерөнхийлөгч Д.Мөнхбазар нар өглөө.