Малчид, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ:
15,16-нд газар тариалангийн бүс нутгаар бороо орж, сэрүүснэ.
2017 оны 09 дүгээр сарын 15-наас 09 дүгээр сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
15-нд төвийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 16-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн ихэнх нутгаар, 17-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 15-нд ихэнх нутгаар, 16-нд нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 16-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 градус дулаан байна. 17-18-нд өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.