Хөрөнгийн биржид бүртгэлтэй 219 хувьцаат компани байгаагаас 26 компани ногдол ашиг олгохоор болсон байна.
Тодруулбал 69.5 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашиг олгох шийдвэр гарсан аж. Одоогоор 11 хувьцаат компани нийт 59.5 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчиддээ олгосон байна.
Улмаар 15 компани 10 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар зэхэж байгаа аж.