Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”-оос “Туул гол-Улаанчулуутын хогийн цэг биш” уриан дор “Хатан туулаа хайрлая” их цэвэрлэгээг маргааш зохион байгуулна.
Уг аяны хүрээнд такси үйлчилгээ үзүүлдэг долоон байгууллагын 100 таксины цуваа өглөөний 09.00 цагаас Д.Сүхбаатарын талбайг тойрон Туул голын ойролцоохыг цэвэрлэх гэнэ.
Цэвэрлэгээг Баянзүрхийн гүүрнээс эхлэх бөгөөд байгаль дэлхийгээ хайрлан, хог хаяхгүй байхыг хувь хүн, албан байгууллагуудад уриалж байгаа юм байна.