Улсын драмын эрдмийн театрын тайзнаа ирэх сард түүхэн жүжгүүд амилах нь ээ. Үндэсний түүхэн жүжгийн өдрүүдийг аравдугаар сарын 6-нд Ш.Гүрбазарын 'Жаргаагүй нар' эмгэнэлт жүжгээр нээх аж. Үргэлжлүүлэн 'Тэнгэрийн хүү', 'Тамгагүй төр', 'Саран хөхөө', 'Тэмүүжин' жүжгийг тус театрын уран бүтээлчид толилуулах юм байна. Ингээд Улсын драмын эрдмийн театрын 10 дугаар сарын үзвэрийн хуваарийг танилцуулж байна.
Сэтгэгдэл (1)