Самар түүхээр гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Тодруулбал, энэ сарын 20-ны өдөр Архангай аймгийн Жаргалант сумын төвөөс баруун зүгт 12 км-т буюу Баянцагаан багийн “Согоотын Эх” гэдэг газар тус сумын харьяат, 42 настай, иргэн Х “Самар түүнэ” гэж гэрээсээ гараад сураггүй болсон байна.
Энэ тухай дуудлагыг есдүгээр сарын 21-ний өдрийн 23:00 цагт хүлээн авч, Архангай аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, орон нутгийн 115 иргэн, нийт 120 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.