“Television development trends” буюу “Олон Нийтийн Хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын хурал өнөөдөр буюу есдүгээр сарын 27-нд Corporate hotel-д 09:00-13:00 цагт болно. Энэхүү хурлын үеэр Монголын олон нийтийн телевизийн чиг хандлага цаашдын хөгжлийн гарц болон дэлхийн телевизийн салбарт тулгамдаад буй асуудлуудын тухай хэлэлцэнэ. Хуралд нийт 240 гаруй гадаадын төлөөлөгчид болон элчин сайдууд оролцох юм.
Хүндтэй зочдын дунд Ази-Номхон далайн орны өргөн нэвтрүүлгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Доктор ноён Жавад Моттаги байгаа бөгөөд “Олон нийтийн хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын хурлын үеэр оролцож илтгэл тавина.