Өчигдөр СХД-ийн нутаг Баянхошууны зам, Хөтөлийн уулзварт нэгэн ноцтой осол гарч хоёр хүн газар дээрээ амь насаа алджээ. Тодруулбал, Sonata-6 маркийн автомашины жолооч Г нь камерын шон мөргөж, жолооч 36 настай Г, 5 настай С нарын 2 хүний амь нас хохирсон байна.
Хүүхдийн тээвэрлэхдээ зориулалтын суудал, бүс бүслүүлээгүйгээс хүүхэд газар дээрээ амиа алдсан гэж холбогдох албаныхан үзэж буй юм. Ямар шалтгааны улмаас шон мөргөсөн, ослын шалтгаан юу байсныг Замын цагдаагийн албанаас шалгаж байна.
Иймд эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхдэдээ нас, биеийн жин, өндөрт нь тохирсон хамгаалалтын суудал, суудал өндөрсгөгч, хамгаалах бүс тохируулагчийг тогтмол хэрэглэж гарч болзошгүй зам тээврийн ослоос хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг Замын цагдаагийн албанаас зөвлөлөө.