Гадаадын иргэн, харьяатын газрынхан Монголд хуурамч бичиг баримтаар 17 жил амьдарсан хятад иргэнийг албадан гаргажээ. Уг иргэн Монгол Улсад байх визийн хугацаагаа 6335 хоног буюу 17 жил 04 сар 10 хоног хэтрүүлж, хуурамч бичиг баримт ашиглан амьдарч байсан байна.
Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа аливаа гадаадын иргэн нь хууль тогтоомжийг сахин биелүүлж, хуульд заасны дагуу бүртгүүлэх, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн хугацаанд оршин сууж, уг хугацаандаа тус улсаас гарах үүргийг хүлээдэг.Эдгээр үүргээ биелүүлээгүй, түүнчлэн хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн, хуурамч бичиг баримт ашигласан ямар ч гадаадын иргэнийг манай улс албадан гаргадаг аж.