Номоо солилцох өдөрлөг өнөөдөр МЗХ-ны "Залуус" танхимд болно. МЗХ-ны дэргэдэх “Нийгмийн Хөтөч”, “Тэлмэн Түүчээ” клуб хамтран “Book Barter Day” өдөрлөгийг зохион байгуулж байгаа аж.
Тус өдөрлөгийн зорилго нь оюутан залуусын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх бусадтай харилцах, өөрийгөө илэрхийлэх чадварыг номоор дамжуулан хөгжүүлэх юм.
Өдөрлөгт оюутан залуус өөрсдийн унших дуртай болон өөрт байгаа номуудаас авч ирэх бөгөөд авчирсан номуудаа бусадтай солилцож унших боломжтой юм.