“Алтан Жолоо Групп”-ын ерөнхийлөгч В.Энхбаатарын хувийн цуглуулга болох хуучны, ховор нандин авто машины парад,үзэсгэлэн өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд болж байна.
Түүний машины парад Орбитаас Баруун дөрвөн зам, Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн гэсэн чиглэлд цуваагаар явж олон нийтэд сонирхуулаад 12.00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд хүрэх юм.
Уг парадад 1930 аад оноос эхлэх тээврийн салбарын түүхийг илтгэсэн автомашин "жагсах" юм байна. Тухайн цаг үедээ гангараа болж байсан ховор сонин машинуудыг иргэд ихэд сонирхдог. Тиймээс хуучны ховор автомашинуудыг нэг дороос үзэж сонирхох боломж бүрдэнэ гэдгийг зохион байгуулагчид онцлов. Үзэсгэлэн өнөөдрийн 17.00 цаг хүртэл үргэлжлэх юм. Машин тус бүрд нь тайлбартай болгосон нь энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог байв.