Ирэх амралтын өдрүүдэд Бугат сумын нутагт болох 18 дахь удаагийн "Бүргэдийн баяр" арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулж байна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Бүргэдийн баяр" 9 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд Бугат сумын Саят толгой хэмээх газар болох юм.
Энэ жил 18 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа уг үйл ажиллагаанд тус аймгийн 10 сумын 100 орчим бүргэдчин оролцох аж.
Албаны хүний өгсөн мэдээллээр энэ удаагийн Бүргэдийн баярт 750 гаруй гадаадын жуулчин оролцохоор онгоцны тийз захиалсан байна.
Сэтгэгдэл (2)