Малчид, ард иргэдийн анхааралд:
Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, маргааш өдөр төвийн аймгуудын нутгаар цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2017 оны 10 дугаар сарын 02-ноос 10 дугаар сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
2-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 3,4-нд Алтай салбар уулсаар, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. 3-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. 5-нд нутгийн баруун хэсгээр сэрүүснэ.