Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Оффшор бүсээс 4.3 сая ам.доллароо Монголд оруулж ирсэн Ч.Давааням гэгч хэн бэ

2017-10-02
0
ЖИРГЭХ

Оффшор бүс, данс, байгууллага гэдэг үгийг ганц С.Баярцогтоор төсөөлдөг цаг аль хэдийнэ ард хоцорч, дэлхийн тэрбумтан, супер баячуудын мөнгөө хадгалуулж, хөрөнгө эргэлдүүлдэг энэ бүсэд давхардсан тоогоор Монгол Улсын 49 иргэн данстай болохыг Олон улсан эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумынхан мэдээлсэн билээ. Эдгээр хүмүүсийн ихэнх нь өнөөгийн эрх барьж байгаа буюу МАН-ын улстөрчид, бизнесмэнүүд гэх.  Уг нь нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай буюу оффшорыг хориглох тухай хуулийн заалт ард түмний дунд нэлээд хүлээлт ихтэй байсан ч тус хууль дэндүү зөөлөн “газардсан”. Оффшорчдын толгойг илсэн. Зарим нэг нь өнөөг хүртэл данстай гэдгээ үгүйсгэсээр байгаа.

 

 

Тиймээс улс төрчидөөс ард түмэн оффшорчдын асуудлыг цэгцлэхийг хүсч буй. Ийм данстай төрийн албан хаагч, улстөрчдыг мөнгөө оруулж ирэхийг л шаардсаар байгаа.  Хэрэв хөрөнгөө татахгүй бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг иргэний нийгмийн байгуулллагуудаас эхлээд дуугараад эхэлчихсэн. Учир нь олон улсад оффшорт данстай улстөрчдийг авлигатай холбогдсон, хөрөнгийн эх үүсвэрээ нуусан гэж үздэг. Харин аж ахуйн нэгжийг хуулийн цоорхойг ашиглаж татвараас зугтаж байгаа хэрэг гэдэг. Түүнчлэн нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар ХАСМ, ХОМ гаргах үүрэг бүхий 39 мянга гаруй албан тушаалтан болон тэдгээрийн гэр  бүлийн гишүүд тухайн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх хугацаанд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглосон. Өөрөөр хэлбэл авлигаар олсон мөнгөө, албан тушаалаа урвуулан ашиглаж олсон бохир хөрөнгөө гэр бүлийнхээ хэн нэгний нэр дээр нууж, хуулийн хараа хяналтаас мултрахыг хуульчилсан.   


Мөн Засгийн газраас Багамын болон Маршаллын арлууд, Панам Улс, Пуэрто-Рико, Микронезийн холбооны улс зэрэг 50 гаруй улсын оффшор бүсэд данс эзэмшихийг хориглох заалт холбогдох хуулиудад оруулсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ч оффшор бүсээс мөнгөө оруулж ирэхийг уриалсан билээ. Тэгвэл Панамын гэх дээрх баримтад дурдагдсан хүмүүсийн  зарим нь хөрөнгөө оруулж ирсэнийг өнгөрсөн 7 хоногт АТГ-аас мэдээлсэн билээ. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж байгаагаар дөрвөн сая 370 мянган ам.доллароо Монголд оруулж ирсэн хүн нь иргэн Ч.Давааням гэнэ.


УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоор толгойлуулсан АН-аас нэр дэвшиж сонгогдсон нэр бүхий таван гишүүн УИХ-ын даргад 2017 оны хоёрдугаар сарын 24-нд нэгэн тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн нь  Монгол Улсын иргэдийн оффшор бүсийн банк дахь хадгаламжтай холбоотой мэдээллийг авах хүсэлтийг олон улсын дүрэм журмын дагуу холбогдох байгууллагад гаргах, хадгаламжийн эх үүсвэр нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж, олон нийтэд мэдээлэх тухай байсан. Гишүүдийн өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хавсралтад Оффшор бүс дэх данс эзэмшигч 13 хүнийг нэрлэн, шалгах үндэслэлийг тайлбарласан. Тэдгээрээс УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн авга ах Ч.Батзориг, С.Баярын дунд охин, “Голден Уеллен Инк” компанийн захирал Б.Бадамханд, С.Баярын том охин Б.Нандин, бага охин Б.Хонгор, НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн төрсөн дүү Ц.Сэргэлэн гэх мэтчилэн ураг садны төрлүүд нь оффшор бүсэд данстай гэдгийг нийтэд ил болгосон юм.  Тэгвэл УИХ дахь АН-ын гишүүдийн нэрлэсэн хүмүүсийн дотор НИК ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Давааням оффшорт хоёр данстай хэмээн тэмдэглэгджээ. Үүнээс харахад дөрвөн сая 370 мянган ам.доллароо Монголд оруулж ирсэн хүн нь НИК ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Давааням байх магадлал өндөр байгаа юм.

 

Ч.Давааням гэж хэн бэ

 

Ч.Давааням бол 1996 онд Т.Энхжаргал болон Ж.Оюунгэрэл нарын хамт Петровис компаныг үүсгэн байгуулсан бизнесмэн. Тодруулбал 1996 онд Ардчилсан нам ялж, Ж.Оюунгэрэл намын нөлөөгөөр НИК-ийн захирал гэх ажлаас халагдаад, гэртээ байж байтал Ш.Оюунбилэг агсан түүнийг шатахууны бизнес хийхийг зөвлөн, өөрийн багын найз Ч.Даваанямтай холбож өгсөн байна. Ингээд тэдний бизнес эхэлж, амжилтанд хүрсэн түүхтэй. Тухайн үед Ч.Давааням өөрийн найз Т.Энхжаргалтай нийлэн наймаа хийж, нэлээд хөлөө олсон байжээ. Харин тэрбээр хожим Стар телевиз, Хийморь кабелийн телевизийг үүсгэн байгуулсан бөгөөд Монгол контракт компаныг удирдаж, Петровисоос хувьцаа эзэмшдэг байна. Тодруулбал Петровисын захирал Д.Энхчимэг хатагтай түүний том охин ажээ. Гэхдээ түүний анхны эхнэрээс гарсан охин нь. Тиймдээ ч тэрбээр өөрийн охиндоо шатахууны бизнесээ залгамжлуулан үлдээсэн нь энэ. 

 

Ч.Давааням одоогоор Шагдарсүрэн гэх хоёр дахь эхнэртэйгээ АНУ-д С.Баяртай нөхөрлөн тансаг зэрэглэлд амьдарч буй юм байна.  Түүний охин Д.Энхчимэг, бизнесийн хамтрагч Ж.Оюунгэрэл нар МАН-ын гишүүн бөгөөд Ж.Оюунгэрэл Ч.Даваанямын адил оффшор данстан аж.

 

 Үргэлжлэл бий....

 

Б.Өрнөх

0
ЖИРГЭХ
Санал болгох
Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • ар (66.181.183.225)
    Дэлхийд байгалийн баялгаараа эхний 10д ,газар нутгаараа 1д, нэг хүнд ноогдох малаараа 1д, ордог , 3сая хүнтэй, ямар нэг улс төр, үндэстэн шашны аймшигтай зөрчилгүй улсыг дэлхийн хамгийн ядуу ард түмэнтэй адил түвшинд байлгаж чадаж байгаа, манай энхрий хайрт МАНАН-даа хязгааргүй их баярлах юм
    2017 оны 10 сарын 03 | Хариулах
  • Зочин (150.129.141.173)
    Хоёр дахь эхнэр нь Шагдарсүрэн биш Шагдардулам.
    2017 оны 10 сарын 03 | Хариулах
  • иргэн (202.131.226.86)
    Монголдоо оруулаад ирсэн нь сайн байна. Мөнгөө оруулаад ирснийгээ өөлөөд гоочлоод байх зүйл алгаа. Болж л байна.
    2017 оны 10 сарын 03 | Хариулах
  • Энхээ (122.201.25.58)
    90 оноос бизнес хийсэн хүнтэй ярих юм алгаа.Ухамсар нь арай л өөр юм даа.
    2017 оны 10 сарын 03 | Хариулах
  • Энхээ (122.201.25.58)
    90 оноос бизнес хийсэн хүнтэй ярих юм алгаа.Ухамсар нь арай л өөр юм даа.
    2017 оны 10 сарын 03 | Хариулах
  • Zochin (66.181.176.79)
    90 хэдэн оноом хойш бизнес хийсэн монготой л хун байна л дээ хамгийн туруунд оруулаад ирлээ шуу дээ болж л байна
    2017 оны 10 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.179.31.107)
    энэ үнэн бол Даваанямтай ярих юм алга. Төрийн мөнгө хулгайлсан хулгайчдтай тооцоо хийх хэрэгтэй. Төр гэж байдаг бол.
    2017 оны 10 сарын 02 | Хариулах
  • зочин (202.179.31.77)
    монголыг минь идэж дууслаа 60сая мал нь жалга дов нь эрдэнээр дүүрэн монголчууд ядуурч турж МАН МАХН баяжиж таргалж дууслаа
    2017 оны 10 сарын 02 | Хариулах
  • зочин (202.179.31.77)
    Монголыг минь МАХН ба МАН идсэн гэдгийг МОНГОЛчууд бүгд мэднэ Учир нь өмч хувьчилахаас өмнө бүх байгуулагийн дарга намын үүр нь МАХН ын гишүүн дарга нар байсан Хувьчилсаны дараа харахад дээрхи дарга нар нь хувьчилж авсан байдаг Энэ бол үнэн Ямар хүнтэй очоод уулзахад үүнийг л хэлнэ үнэнийг л хэлнэ дээ
    2017 оны 10 сарын 02 | Хариулах
    • Монгол Түмэн
      АН-ынхан ч чамгүй идсэн, ингэж туйлширч бас болохгүй шүү.Монголын минь өнгөтэй өөдтэй үйлдвэр аж ахуйнудыг АН-ынхан ,Ерөнхийлөгч ч хувьчлал нэрээр авч идсэн дээ.Одоо ч хэвээр байж л байна даг
      2017 оны 10 сарын 02
  • иргэн (202.5.194.26)
    Ямар ч байсан мөнгөө оруулаад ирсэнд нь талархаж байна аа.4,3 сая гэдэг манай эдийн засагт их мөнгө шүү дээ.20 тэрбум юм уу даа.Тооцоолоод өгөөч
    2017 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.160.73)
    Ч.Давааням хувийн бизнес эрхлэгч учраас татвараас орлогоо нуусан асуудалгүй л бол түүнтэй хуулиар ярих юм байхгүй!!! Харин төрөөс төрсөн хулгайч нараа л сайтар шалга, та нар!!!!
    2017 оны 10 сарын 02 | Хариулах
  • Монгу (188.244.248.0)
    Даваанямд зов ажил хийж ээ энэ монгоноосоо татвараа толоод улдсэнийг оороо хэрэглэх биз
    2017 оны 10 сарын 02 | Хариулах
  • offshorchin (202.9.41.55)
    za za oruulaad irexeer ingeed bxiin bol bolilii shuu. 5say g oruuldiimuu gej bsiin
    2017 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.70.41.206)
    Davaanyamiin Enkhchimeg geed hogshin avgaitai Nissleliin irgediin huraliin toloologch 60 ter bumiin gar hol Haliunbat gegch hanilaad offshoriin mongii ni ergelduulj baigaa
    2017 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (217.172.229.74)
    Hulgainch eronhiilegch
    2017 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (217.172.229.74)
    Tembuu bayar
    2017 оны 10 сарын 02 | Хариулах
  • Цнд (27.123.212.133)
    Ойлгомжтой. Үнэн л бол. Сбаяр. С баярцогт. Ч сайханбилэг. Сү батболд гээд л хөвөрч эхлэх байх гэж бодож бн даа. Хар лбайя
    2017 оны 10 сарын 02 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    bygd hoorondoo holbootoi luivarchid l baina,,,,ATG -iin noloogoor orj ireegui baihaa daa, ooroo l byh um buruu ergevel yuchgui boloh baih gej bolgoomjilj oruulj irsen bololtoi, ternees bish ATG, mongoliin huuliinhan zov sain ajillasandaa bish baina. Ene tal deer oligtoi ajillahgui baigaa shaltgaan yund baina gedeg l ih gaihal toryylj baina,,,,,byh zuil todorhoi baihad, odoo ch ih hurald suugaa nohdyyd, businesiinhen todorhoi l baigaa um baina shdee !!!!!!!!!!!
    2017 оны 10 сарын 02 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    bygd hoorondoo holbootoi luivarchid l baina,,,,ATG -iin noloogoor orj ireegui baihaa daa, ooroo l byh um buruu ergevel yuchgui boloh baih gej bolgoomjilj oruulj irsen bololtoi, ternees bish ATG, mongoliin huuliinhan zov sain ajillasandaa bish baina. Ene tal deer oligtoi ajillahgui baigaa shaltgaan yund baina gedeg l ih gaihal toryylj baina,,,,,byh zuil todorhoi baihad, odoo ch ih hurald suugaa nohdyyd, businesiinhen todorhoi l baigaa um baina shdee !!!!!!!!!!!
    2017 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (182.160.5.2)
    shou yudaa 17 terbum shuudee ydaj 1 terbum gej soudaj bolohgui baisan ym baihdaa icheg icheg yuch orj irehgui ni todorhoi ym shigee on garaad 1 jil ni ungurluu erunhiilugchuu 17 terbumiig ooruulj irehgui bol ogtsrono geedl ym yriad baisan 4 jiliin daraa chdsangui tolgoi deer chin tsetseg urguulsan ym geh ym bish bizdee
    2017 оны 10 сарын 02 | Хариулах
  • зочин (202.21.108.27)
    энэ давааням бол зүгээр л шоу 40тэрбумын оронд 4хэн саяыг оруулж түншиж байна шууд тэр баяртай нь хамт бүү монголчуудыг доромжлоод бай гэмээр л юм байна даа
    2017 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    ард түмний мөнгө хөрөнгө хулгайлж луйвардсан хүний үнэргүй амьтадыг өмөөрдөг чи хэн бэ дуракаа
    2017 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.57.92.46)
    Ungulun daldlalt bna. Tsaana ni asar ih munguu nuuj avch uldeh hulgaich Bayariin arga bnoo.
    2017 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.57.95.227)
    Баяр хүргье мөнгөө оруулж ирсэн байна болоо юм бишүү битгий тамын тогооны үлгэр болгоод бай эх орондоо хэрэгтэй үед нь тус болсонд байна
    2017 оны 10 сарын 02 | Хариулах
  • иргэн (27.123.212.129)
    оруулаад ирвэл сайн ш дээ . юугий нь элдэж хөөгөөд ухаж төнхөөд бгаан.. Монголчуудын ийм зан муухай
    2017 оны 10 сарын 02 | Хариулах
  • ямар (103.11.193.234)
    Жирийн бизнесмен хүн хаана мөнгөө хадгалах нь төрд ямар хамаа байна .Туйлшир ч болохгү
    2017 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    наад давааням чинь с баярын холбоотон бөгөөд баярын хөрөнгөө нуухад нь тусладаг гар шүү
    2017 оны 10 сарын 02 | Хариулах
  • Отгоо (150.129.141.131)
    Оффшорт мөнгө хадгалсан хүмүүсээс Монголдоо хамгийн түрүүнд бусдыгаа түүчээлэн оруулж ирсэнд баярлалаа. Монголын төлөө цохилох зүрх сэтгэлтэй танд талархал илэрхийлье.
    2017 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (182.160.34.19)
    батүүлийн 60 сая долларын дэргэд бага мөнгө байнашд.
    2017 оны 10 сарын 02 | Хариулах
    • Зочин
      солиоруулахгүй ээ солиот минь
      2017 оны 10 сарын 02
    • Зочин
      Солиор
      2017 оны 10 сарын 02
  • Оогий (122.201.21.51)
    Энэ хүн лаагаа иднэ үү? Луувангаа иднэ үү? Хэнд хамаа байнаа жинхэнэ бизнесмэн байна!!! Төрөөс төрсөн тэр бумтангууд л доллароо оруулж ирэх хэрэгтэй! Тэр бол гэмт хэрэг!!!
    2017 оны 10 сарын 02 | Хариулах
    • Зочин
      ЯГ
      2017 оны 10 сарын 02
  • Зочин (103.229.122.173)
    Баттулга өөрийнхөө мөнгийг оруулж ирсэн юм уу? Хасын Ганхуяг баталгаа нотолгоо данстай тоотой нь гаргаж сошиалд тавиад байсан Баттулгын мөнгө л сонин байна Жирийн иргэн Даваанямынх яахав
    2017 оны 10 сарын 02 | Хариулах
    • Зочин
      yma geher temee geh yuma tenegud
      2017 оны 10 сарын 02
    • Зочин
      haha
      2017 оны 10 сарын 02
    • Зочин
      Хасын Ганхуяг мэдэллээ бодитой болгож батлаж чадаагүй дараа нь цагдаад дуудагдаад телевизэд ярилцлага өгөхдөө би Баттулгыг оффшор данстай гэж хэлээгүй зүгээр л оффшор данстай байж болзошгүй гэж ярьсан гээд уйлах шахаж байсныг санаж байна
      2017 оны 10 сарын 02
  • Зочин (202.131.231.250)
    Оруулж ирсэн л бол болмоор юм. Заавал тэр энэ гээд байх хэрэг байгаа юмуу. Энэ нь оруулж ирэх хүмүүсийн нэр төрд халгаатай шүү дээ.
    2017 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.43.121)
    Баярын тал юм биз дээ.оруулж ирсэн бол татвараа шударгаар тол.
    2017 оны 10 сарын 02 | Хариулах
  • зочин (66.181.179.194)
    Мөнгөө оруулж ирсэнгүй гэж хатгана оруулаад ирэхээр бас өөлнө энэ тамын тогооны монголчууд яанаа.Мөнгөө оруулж ирсэн л бол түүнтэй маргаан үүсгээд энүүний,тэрүүний хамаатан садан энэ тэр ямар хамаа байнаа
    2017 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (150.129.143.47)
    Oyunbileg Otgonbilegee ch yalgahgui baij hov bazaj yum bichnee? Altanhuyagiin buunii nohoinuud
    2017 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.179.26.228)
    Шарга морьт зусланд байрлал сайтай Бяцхан Төгөл хотхонд эрүүл агаарт, харуул хамгаалалттай, гэрэлтүүлгэ камертай, авто машины дулаан граж болон авто зогсоолтой, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, 00 дүштэй, 1 ба 2 өрөө цэвэр тохилог байрыг 5-6 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Нярай хүүхэдтэй болон жирэмсэн ээжүүдэд тохиромжтой. Хаяг СБД 19-р хороо Шарга морьт зуслан Бяцхан төгөл хотхон. Холбоо барих утас 99118457
    2017 оны 10 сарын 02 | Хариулах
  • pop (202.9.43.104)
    Mongoliin bolon MAN-iin buh tom hulgaich nartai holbootoi jinhene offshorechin.S.Bayariin 7 house-g zohitsuulsan geed yaribal yariad baragdahgui shuu
    2017 оны 10 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    14 цаг 13 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    18 цаг 8 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    18 цаг 13 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    18 цаг 15 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    18 цаг 19 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    18 цаг 28 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    21 цаг 36 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 46 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    Уржигдар 16 цаг 02 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    Уржигдар 15 цаг 52 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    Уржигдар 15 цаг 42 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    Уржигдар 15 цаг 15 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    Уржигдар 14 цаг 48 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    Уржигдар 14 цаг 10 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    Уржигдар 13 цаг 54 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    Уржигдар 13 цаг 29 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    Уржигдар 13 цаг 25 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    Уржигдар 12 цаг 44 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    Уржигдар 12 цаг 37 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК