БНХАУ-ын Үндэсний баяр болон Намрын баяр энэ өдрүүдэд тохиож байна. Тиймээс өчигдрөөс эхлэн Монгол-Хятадын хилийн боомтууд амарсан.
“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд энэ сарын 4-ний өдрийг хүртэл ажиллахгүй юм.
Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу ажиллана.