Улаанбаатар хотын авто замын ачааллыг зохицуулах зорилгоор Хотын дарга 2017 оны дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 01-нийг хүртэл Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийг 08:00-17:00 цаг болгосон билээ. Энэ захирамжийн хугацаа дуусчээ.
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх захирамжийн хүчинтэй хугацааг сунгах эсэх талаар одоогоор ярилцаагүй байна.