Өчигдөр нийслэлийн хэмжээнд иргэд, байгууллагаас Нийт 1939 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 234, зөрчлийн 1315, согтуугийн 81, зам тээврийн ослын 390, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 85-н үйлдэл бүртгэгджээ.
Тухайлбал нийслэлд өчигдөр мөрийтэй тоглож байсан бүлэг этгээдийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Тодруулбал Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах Паб-д хүмүүс мөрийтэй тоглож байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээлийн дагуу Хан-Уул дүүргийн 11-р хороонд суух 56 настай эрэгтэй Б нь мөрийтэй тоглоом зохион байгуулж, тоглуулж байсныг үйлдэл дээр нь илрүүлжээ. Уг газраас 10 кадр зураг, эд мөрийн баримтаар хясаа болон бусад зүйлийг хураан авч Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Орон нутагт, өчигдөр орон нутгийн замд осолдсоны улмаас нийт таван хүн амиа алдаж хоёр хүн гэмтлийн эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал Төв аймгийн нутаг дэвсгэрт жижиг суудлын тэрэг осолдож дөрвөн хүн амиа алдсан байна. Мөн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэв гэх газар тус сумын харъяат 54 настай Ц нь Toyota Mark Х автомашиныг согтуугаар жолоодож яваад Сүхбаатар сумын харъяат 48 настай М-ийн жолоодож явсан HINO PROFIA автомашинтай мөргөлдөж зорчигчийн хамт аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаад зорчиж явсан Увс аймаг Ховд сумын харъяат 48 настай эрэгтэй А нас барсан хэргийг шалгаж байна.