Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МҮБХ журмаа шинэчлэн баталжээ

2017-10-03
0
ЖИРГЭХ

МҮБХ-ны Тэргүүлэгчид энэ  сарын 27-ны өдөр хуралдаж шинэ журам баталсан байна. 

 

Үндэсний бөхийн барилдаанд улсын цолтой бөхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, бөхчүүд бэлтгэлээ чамбайруулж, байнга барилдан өөрсдийн барилдааны ур чадвараа нэмэгдүүлэн, улмаар богино хугацаанд цолоо батлах, ахиулах боломж нөхцлийг бүрдүүлэх, барилдааныг шимтэн үзэх үзэгчдийн таашаал сонирхлыг ханган Монгол үндэсний бөхийн барилдааны болон бөхчүүдийн нэр хүндийг улам өсгөх, наадмаас наадмын хоорондох нийт барилдааныг хугацааны хувьд 9 дүгээр сараас цагаан сар хүртэл, цагаан сараас наадам хүртэл гэсэн 2 үечлэлд хуваан үечлэл бүрд бөхчүүдэд урамшуулал олгох, хариуцлага тооцох зорилготойгоор уг журмыг гаргасан байна.


 
 Журам гаргах шаардлага


1.Наадмаас наадмын хооронд МБӨ-нд болох барилдаанд улсын цолтой бөхчүүдийн заавал оролцон барилдах барилдааны хувийг дараах байдлаар тогтооно. Үүнд: 
А.35-аас дээш настай бөхчүүд барилдаанд тааллаараа оролцон барилдана.
Б.30-34 настай бөхчүүд МҮБХ-ноос гаргасан албан ёсны хуваарьт барилдааны 50 хувь/10 удаа/-д оролцон барилдана.
В.29 ба түүнээс дооших насны бөхчүүд МҮБХ-ноос гаргасан албан ёсны хуваарьт барилдааны 70 хувь/14 удаа/-д оролцон барилдана.

2.Гэмтэл бэртэлтэй бөхчүүд Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны мэргэжлийн эмчийн албан ёсны актаа, хувийн гачигдалтай бөхчүүд нотлох баримт бичгээ тухайн барилдааны өмнө МҮБХ-нд албан ёсоор өгсөн тохиолдолд барилдаанд оролцоогүй гэж үзэхгүй.
 
Урамшуулал


1.Улсын аварга, арслан, гарьд цолтой бөхчүүд барилдаанд оролцох бүрд дараах нэмэгдэл урамшууллыг олгоно. Үүнд:


А.Аварга цолтонд 330 000 төгрөөг,
Б.Арслан цолтонд 220 000 төгрөг,
В.Гарьд цолтонд 110 000 төгрөг.

2.Улсын аварга, арслан, гарьд цолтой бөхчүүд барилдвал зохих барилдааныхаа хувийг биелүүлсэн болон давуулан барилдсан бол барилдааны тоо, амжилтаараа тэргүүлсэн 2 бөхөд барилдааны үечлэл бүрийн төгсгөлд тусгай урамшуулал олгоно(нийт 4 бөхөд олгоно).

3.Улсын аварга, арслан, гарьд цолтнуудаас жилийн туршид барилдвал зохих барилдааныхаа хувийг биелүүлсэн болон давуулан барилдсан бол барилдааны тоо, амжилтаараа тэргүүлсэн 1 бөхөд наадмын өмнө “Үзэгчдээ дээдлэгч бөх” цом, 10.0 сая төгрөгийн урамшуулал олгоно. 

3.Улсын заан, харцага, начин цолтой бөхчүүд барилдааны үе бүрд барилдвал зохих барилдааныхаа хувийг биелүүлсэн болон давуулан барилдсан бол барилдааны тоо, амжилтаараа тэргүүлсэн 4 бөхөд барилдааны үечлэл бүрийн төгсгөлд тусгай урамшуулал олгоно(нийт 8 бөхөд олгоно).

4. Улсын заан, харцага, начин цолтнууд барилдвал зохих барилдааныхаа хувийг давуулан барилдсан бол барилдааны тоо, амжилтаараа тэргүүлсэн 1 бөхөд наадмын өмнө “Үзэгчдээ дээдлэгч бөх” цом, 5.0 сая төгрөгийн урамшуулал олгоно.


Хариуцлага


1.Жил бүрийн 9 дүгээр сараас 11 дүгээр сар дуусталх барилдаанд тогтоосон хувьд хүрч барилдаагүй бөхчүүдийг нэр заан олон нийтэд мэдээлнэ. Мэдээллийн мөрөөр олон нийтийн зүгээс шүүмжлэл өрнүүлэн, шаардлага тавьсан тохиолдолд уг шаардлагыг бөхчүүд биелүүлэх үүрэг хүлээнэ.

2.Жил бүрийн 9-11 дүгээр сард заавал барилдах тоондоо хүрч барилдаагүй бөхчүүдэд 11 дүгээр сараас цагаан сар хүртэлх барилдаанд дутуугаа нөхөн барилдах тоог зааж өгч барилдуулна. Энэ шаардлагыг биелүүлээгүй бөхийг цагаан сарын барилдаанд барилдуулахгүй.

3.Цагаан сараас 4 дүгээр сар хүртэлх хугацаанд заавал барилдах тоондоо хүрч барилдаагүй бөхчүүдэд 4-7 дугаар сар хүртэлх хугацаанд дутуугаа нөхөн барилдах тоог зааж өгч барилдуулна. 

4.Барилдааны жилийн дүнгээр тодорхой шалтгаангүйгээр барилдвал зохих хувьдаа хүрч барилдаагүй бөхийг улсын наадамд барилдуулахгүй.

5.Барилдааныхаа үечлэл бүрд заавал барилдах тоондоо хүрч барилдаагүй, дараагийн үедээ дутуугаа нөхөн барилдаагүй бөхчүүдийн цалинг олгохгүй байх саналыг харьяа байгууллага, эвээн тэтгэгч байгууллагуудад тавьж, хамтран хариуцлага тооцож ажиллана.
 
Жич:


1.Барилдах тоогоо гүйцээхдээ нэмэлт 2 барилдаанд барилдсаныг хуваарьт 1 барилдаанд барилдсантай адилаар тооцно.
2.Барилдаанд оролцсон боловч барилдааны дүрэм болон жудгийн журмыг зөрчин барилдаанаас хасагдсан бөхийг уг барилдаанд оролцоогүйгээр тооцно.

 

Эх сурвалж: МҮБХ
 
 
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.179.30.194)
    мэнгэт нямдорж зүүдэлж сэрээд нэг журм нэртэй гурил бантагнуулж бөхийн холбоог самрахаа болио. монгол бөх эрмбэ дараа гэж юм байдаг юм тэгээд барилдаагүй гээд өсөхөө баянаа балжиням аваргууд улсын наадамдаа гарч цолоо дуудуулж болохгүй болж байна уу. энэ муу мэнгэтийн мэнгэ рүү нь хор шахах юмсан
    2017 оны 10 сарын 03 | Хариулах
    • Иргэн
      Эргүү минь журмаа эхлээд ойлго. Цаг үеэ олсон зөв журам байна
      2017 оны 10 сарын 03
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    8 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    11 мин
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    15 цаг 40 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    19 цаг 35 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    19 цаг 40 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    19 цаг 42 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 46 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    19 цаг 55 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    23 цаг 3 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 46 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    Уржигдар 16 цаг 02 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    Уржигдар 15 цаг 52 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    Уржигдар 15 цаг 42 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    Уржигдар 15 цаг 15 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    Уржигдар 14 цаг 48 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    Уржигдар 14 цаг 10 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    Уржигдар 13 цаг 54 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    Уржигдар 13 цаг 29 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    Уржигдар 13 цаг 25 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК